Сурагчид нулимс асгаруулагчид хордсон байж болзошгүй хэрэг шалгагдаж байна

А.Алиман | Zindaa.mn
2023 оны 12 сарын 12

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг дунд сургуулийн сурагчид үл мэдэгдэх хийнд хордсон байж болзошгүй гэх мэдээлэл гараад байна.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад “Цагдаагийн байгууллагад 2023 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 11 цаг 15 минутад Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сургуулийн танхимд “Хүүхэд юм цацсан амьсгал боогдоод байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад урьдчилсан байдлаар тус сургуулийн наймдугаар ангийн эрэгтэй сурагч гэрээсээ авчирсан нулимс асгаруулагч байж болзошгүй зүйлийг ангидаа цацсан гэх нөхцөл байдал тогтоогдож гомдол, мэдээллийн бүртгэлд хүлээн авч, шалгаж байна” гэлээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.179.110) 2023 оны 12 сарын 13

Аав ээж нь элдвийн юм хэрэглээд түүнийгээ хүүхдүүдээс хол байлгаач юу ч мэдэхүй нялх. амьтныг цагдаа сэргийлэх болгоод хариуцлагагүй \n хар новшнууд вэ. Тэр эцэг эхийн буруу тэгээд хүүхэд нүд нь сохор ол яах уу

0  |  1
Top