АНУ-ын Флорида муж улсын Таллахасси хотын их сургуулийн байранд пүрэв гарагт нэгэн оюутан гал нээж, хоёр хүний аминд хүрч, таван хүнийг шархдуулсан хэрэг гарсан хэдий ч АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп галт зэвсгийн эргэлтэд тавих хяналтыг чангатгах арга хэмжээ авах амлалт өгөөгүй ажээ.
“Энэ бол аймшигтай хэрэг. Гэхдээ буу өөрөө бууддаггүй, хүмүүс бууддаг. АНУ-ын Үндсэн хуульд оруулсан Хоёр дахь нэмэлт өөрчлөлтийг би их дэмждэг хүн. Би энэ нэмэлт өөрчлөлтийг үргэлж хамгаалах болно” гэж Трамп онцолсон байна. АНУ-ын Үндсэн хуульд оруулсан Хоёр дахь нэмэлт өөрчлөлт нь америкчуудын галт зэвсэг эзэмших эрхийг баталгаажуулсан ажээ. Галт зэвсэг эзэмшихтэй холбоотой хууль тогтоомжийг чангатгах уриалга АНУ-д их гардаг юм байна.
Сэтгэгдэл ( 0 )