АНУ-ын ахлах сургуульд өсвөр настан гал нээж, 4 хүний аминд хүрчээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 05

 

АНУ-ын Жоржиа мужийн Апалачи хотын ахлах сургуульд өсвөр настан гал нээсний улмаас дор хаяж дөрвөн хүн амиа алдаж, 9 хүн шархаджээ. Гал нээсэн этгээд тус сургуулийн сурагч 14 настай Колт Грей гэгч байжээ. Цагдаа нар түүнийг саатуулаад байна.

Нэг жилийн өмнө тэрбээр Холбооны мөрдөх товчооны ажилтнуудад мэдүүлэг өгч байжээ. Холбооны мөрдөх товчооноос гаргасан мэдэгдэлд онцолсноор, аль 2023 оны тавдугаар сард ХМТ сургуульд гал нээхийг заналхийлсэн сүрдүүлэг интернэтэд гарсан тухай мэдээлэл авчээ. Мэдээллийн дагуу ХМТ-ны ажилтнууд нэг хоногийн дотор сүрдүүлэг бичсэн хүний тогтоож, Колт Грей болон түүний эцэгтэй ярилцаж байжээ. Тухайн үед эцэг нь ангийн буутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн ба түүний хяналтгүйгээр буу бусдын гарт очихооргүй нөхцөл хадгалдаг хэмээн мэдүүлж байжээ. Тухайн үед 13 настай байсан Колт Грей интернэтэд ямар нэгэн сүрдүүлсэн пост тавиагүй хэмээн мэдэгдэж байжээ. Баривчлах зэрэг ямар нэгэн арга хэмжээ авах үндэслэл байгаагүй тул тухайн үед цагдаа нар сургуулийн захиргаанд Грейг анхааралдаа авахыг сануулаад өнгөрчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ард(172.59.74.20) 2024 оны 09 сарын 06

Муу хогын хар арьстан. Сармагчин.

0  |  0
Top