Парисын 20 орчим сургуулийг дэлбэлнэ гэж сүрдүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 28

Францын нийслэл Парис хотын 20 орчим сургуульд дэлбэлнэ гэж сүрдүүлсэн мэдээлэл авсан тухай “Parisien” хэвлэлд мэдээлжээ.

Сургалтын нэгдсэн цахим порталаар илгээсэн захидалд сургуулиудын байранд байрлуулсан С4 бөмбөгийг дэлбэлнэ гэж сүрдүүлсэн байна. Ингэхдээ тэд “Исламын улс” бүлэглэлийн нэрийн өмнөөс гэж захидлаа хаягласан байжээ. Заналхийлсэн захидалтай хамт 12 минутын дүрс бичлэг илгээсэн байна. Бичлэгт цэргийн дүрэмт хувцас өмссөн этгээд халдлагыг хэрхэн үйлдэх тухайгаа Францаар цэвэрхэн ярьж, тайлбарлажээ.

Үүнтэй холбогдуулан зарим сургууль, цэцэрлэгийг хааж, шалгалт хийжээ. “Figaro” сонинд мэдээлснээр, 1.7 мянган сурагч бүхий ахлах сургуульд бөмбөг тавьсан гэх мэдээллийн дагуу нүүлгэн шилжүүлэх ажиллагааг зохион байгуулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top