ПАРИС-2024 I Өнөөдөр Монголын 5 тамирчин 4 төрөлд өрсөлдөнө

2024 оны 08 сарын 01

Зуны олимпын наадмын долоо дахь өдөр Монголын тамирчдаас спортын дөрвөн төрөлд таван тамирчин өрсөлдөнө.

Байт харваач Б.Отгонболд эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд эхний харвалтаа хийнэ. Тэрбээр Мексикийн тамирчин Матиас Грандетай Улаанбаатарын цагаар 15:30 цагаас өрсөлдөнө.

Жүдогийн эмэгтэйчүүдийн -78 кг-д О.Хүслэн Эквадорын Ванесса Чалатай өрсөлдөх бол эрэгтэйчүүдийн -100 кг-д Б.Гончигсүрэн Израилийн Петер Пальчиктай хүч үзнэ. Тэдний барилдаан 16:00 цагаас эхэлнэ.

Буудлагын төрөлд О.Есүгэн 18:00 цагаас 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалдаа цэц сорих бол 23:22 цагаас боксын эмэгтэйчүүдийн 54 кг-д М.Энхжаргал медалийн төлөө буюу шөвгийн наймын тоглолтоо ДАШТ-ий алтан медальт (2022) Туркийн Хатич Акбаштай хийх юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.169) 2024 оны 08 сарын 01

Гончигоо ч явахгүй байх оо, сугалаа ч хатуу таарч, хөөрхий

0  |  0
Top