Хөлбөмбөгчний замналаа дугуйн спортоор сольсон залуу ОЛИМПЫН АВАРГА боллоо

2024 оны 07 сарын 31

Парисын олимпын наадамд Бельги улсын эхний алтан медалийг авчирсан дугуйн тамирчин Ремко 2015 онд 15 настайдаа Бельгийн “Андерлехт”, Нидерландын “ПСВ Эйндховен” зэрэг шилдэг клубүүдийн академд суралцахаас гадна Бельгийн өсвөрийн шигшээ багийн ахлагчаар олон улсын тэмцээнд оролцдог байжээ.

Тэрбээр аавынхаа замналыг үргэлжлүүлэхээр 2017 оноос мэргэжлийн дугуйчин болохоор эргэлт буцалтгүй шийдсэнээр 7 жилийн дараа олимпын аварга боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top