Үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг хуралдлаа

2024 оны 05 сарын 02

“Парис-2024” зуны олимп, паралимпын наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох Үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хуралд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, ОНБТСҮХ-ны дарга Э.Тэмүүжин, Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтэс, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв, МҮОХ, Монголын паралимпын хороо, Спортын сургалт, дасгалжуулалтыг дэмжих баг, Сэтгэл зүй, Хоол зүй, Анагаах ухааны багийн төлөөлөл оролцлоо.

“Парис-2024” зуны олимп, паралимпын наадам хүртэл Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчидтай дараах дөрвөн баг хамтран ажиллаж байна. 

 

  • Спортын сургалт, дасгалжуулалтыг дэмжих баг
  • Спортын сэтгэл зүйчдийн баг
  • Спортын анагаах ухааны баг
  • Спортын хоол зүйн баг

 

Дээрх дөрвөн баг нь олимпын наадамд оролцох эрхээ авсан болон олимпын эрхийн тэмцээнд оролцохоор бэлтгэж буй баг тамирчдыг шинжлэх ухааны үндэслэлтэй сургалт, дасгалжуулалтаар хангах, тамирчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох, тамирчдын сэтгэл зүйн бэлтгэлийг хангах, хоол шим тэжээлийг тохируулах чиглэлээр мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлж, спортын амжилтыг нэмэгдүүлэх зорилготой.

Дэмжих баг нь нөхцөл байдлыг тодорхойлох асуумж, судалгаа, үзлэг, оношилгоо, үнэлгээг тогтмол хийн санал, зөвлөмж, дүгнэлт гаргаж, эрдэм шинжилгээ, судалгааны зорилгоор шаардлагатай дата мэдээллийг цуглуулж, багш, дасгалжуулагч нарыг мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Дээрх дөрвөн багт нийт 24 хүн ажиллаж байгаа ба Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нарт шинжлэх ухааны үндэслэлтэйгээр мэргэжлийн тусламж үзүүлж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top