ПАРИС-2024 I Түүхэн тоглолтод Австралийн шигшээ баг хожлоо

2024 оны 07 сарын 30

Зуны олимпын наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тоглолтод урьд өмнө тохиож байгаагүй олон сонирхолтой амжилт бүртгэгдлээ.


1. Замбийн шигшээ багийн довтлогч Банда Австралийн хаалганд 3 гоол оруулснаар олимпын наадмын түүхэнд 2 олимп дараалан хэттрик хийсэн анхны эмэгтэй тамирчин болов. Түүний хувьд “Токио 2020” наадамд Нидерландын эсрэг тоглолтын 3 гоолын эзэн болж  байв.

2. Хамгийн олон гоолын зөрүүг барьж хожсон гэсэн амжилт мөн бүртгэгдсэн бөгөөд 5:2 харьцаатай хожигдож явсан Австралийн шигшээ багаас дараалан 4 гоол оруулж, тухайн тоглолтод 6:5 хожлоо.

3. Мэдээж “Парис 2024” олимпын наадамд одоогоор хамгийн олон гоол буюу 11 гоол хаалганд орсон тоглолт болоод байна. Харин олимпын наадмын түүхэнд энэ нь хоёрт орох үзүүлэлт бөгөөд 3 жилийн өмнө “Токио 2020”-д мөн л Замбийн шигшээ баг Нидерландтай тоглож, 10:3 харьцаатай хожигдож байсан нь хамгийн олон гоолтой тоглолт болон бүртгэгджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top