Бразилын баг спортын гимнастикийн төрөлд АНХНЫ МЕДАЛИА хүртлээ

2024 оны 07 сарын 31

Олимпын наадмын гимнастикийн эмэгтэйчүүдийн багийн тэмцээн хоёр хоногийн турш үргэлжилж, дүнгээ гаргалаа.

Дэлхийн шилдэг найман баг өрсөлдсөн спортын гимнастикийн шигшээ тэмцээнд АНУ-ын баг тамирчид үнэмлэхүй аварга гэдгээ батлан харуулж, найман жилийн дараа олимпын наадмаас дахин алтан медаль хүртлээ.

Мөнгөн медалийг Италийн шигшээ баг хүртсэн бол латин Америк тивийг төлөөлөн оролцсон Бразилын охид энэ төрөлд түүхэндээ анх удаа олимпын наадмын хүрэл медалийн эзэд боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top