"ПАРИС-2024" паралимпын наадам албан ёсоор нээгдлээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 29

Францын нийслэл Парис хотноо Паралимп 2024 наадам албан ёсоор нээлтээ хийлээ. Паралимпын наадамд дэлхийн 184 улс, бүс нутгийн 4000 гаруй тамирчин өрсөлдөх юм.

Үндсэн Олимпын их наадмын нээлтийн адил паралимпын нээлтийн ёслолын ажиллагаа анх удаа цэнгэлдэх хүрээлэнд бус Парисын төвд болов. Паралимпыг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Олон улсын паралимпын холбооны тэргүүн Эндрю Парсонс нар нээлээ. Сөнөөгч онгоцнууд Францын төрийн далбааны улаан, цагаан, хөх өнгийн утаа Паралимпын тэнгэрт чимсний дараа багууд уламжлал ёсоор цагаан толгойн үсгийн дарааллаар гарч ирэв.
 


Хамгийн олон бүрэлдэхүүнтэй баг нь 250 гаруй тамирчин бүхий Бразилын баг байсан бол Мьянмар гурван тамирчнаа илгээжээ. Францын баг сүүл мушгин гарч ирэхэд төрөхдөө нэг гараа алдсан дуучин Лаки Лав тэргэнцэртэй дуучдын хамтаар Францын алдартай дуунуудыг дуулж сонирхуулав.

Есдүгээр сарын 8-ныг хүртэл пара тамирчид спортын 22 төрлөөр өрсөлдөх юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top