Парисын паралимпын олимп амжилттай өндөрлөв

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 09

Парис хотноо зуны XVII паралимпын наадмын хаалтын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд 4.5 мянга гаруй тамирчин оролцов

Багийн дүнгээр 94 алтан медаль, нийт 220 медаль хүртсэн Хятадын баг тэргүүлсэн бол хоёрт Их Британи /49 алтан медаль нийт 124 медаль/, гуравт АНУ /36 алт, нийт 106 медаль/ оржээ. Парис-2024 паралимпын зохион байгуулагчид пара тамирчдын тэмцээний зохион байгуулалтын түвшнийг үлэмж нэмэгдүүлсэн хэмээн шинжээчид онцолж байна. Паралимпын наадмын тасалбарын борлуулалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ. Нийт 2.5 сая тасалбар зарагдсанаас 90 хувийг нь тус улсын хөгжөөн дэмжигчид худалдан авчээ. Үүний сацуу Францын телевизүүдийн шууд дамжуулалт мөн түүхэнд дээд үзүүлэлтэд хүрсэн байна.

Дараагийн олимп, паралимпын наадам АНУ-ын Лос Анжелес хотноо 2028 онд болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top