Гэрэл зургийг Н.Базарсүрэн
“Токио-2020” 16 дахь удаагийн зуны паралимпын наадам 7 дахь өдрөө үргэлжилж байна.
Манай улсаас өнөөдөр /2021.08.30/ хүндийн өргөлтийн 107 кг жинд Рио 2016 паралимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ найман тамирчинтай хүчээ сорьж, паралимпын алтан медаль хүртлээ.
Тэрбээр эхний оролтоороо 241 кг жинг шахаж, хоёр дахь оролтоороо 245 кг-ыг амжилттай шахаж паралимпын дээд амжилтыг дахин шинэчиллээ. Өмнө нь паралимпын дээд 238 кг байсан бөгөөд энэ амжилтыг Грекийн тамирчин үзүүлж байв.
Гавьяат маань сүүлийн оролдлогоороо өөрийн дээд амжилт болох 247 кг-ыг ахиулж, 248-ыг захиалсан ч өргөлтийг тооцоогүй.
Паралимпын наадмаас медаль хүртсэн Монголын пауэрлифтингийн анхны тамирчин тэрбээр дэлхийн хошой аварга, дэлхийн дээд амжилт эзэмшдэг. Э.Содномпилжээ 2019 онд Казахстанд болсон пара пауэрлифтингийн ДАШТ-д түрүүлэхдээ эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг өргөн, Гиннесийн дээд амжилт тогтоосон юм.
Сэтгэгдэл ( 4 )
яасан мундаг юм вэ?
Одоо чухам л би санаа тавьсан.үдэж гаргасан.чухам л би би гэсэн пялдага гарууд гэнэт гарч ирнэ дээ.Усанд хаясан чулуу шиг алга болчихоод...
Мандтугай!!!
Олимпийн шинэ аваргадаа баяр хүргэе.