ПАРАЛИМП: П.Энхманлай улсын дээд амжилтыг шинэчиллээ

2021 оны 09 сарын 01

"Токио-2020" паралимпын наадмын хөнгөн атлетикийн тэмцээний 100 метрийн уралдаанууд өнөөдөр /2020.09.01/ явагдлаа.

Т53 ангилал буюу тэргэнцэртэйгээ уралддаг төрөлд манай тамирчин П.Энхманлай хурд сорьж, 15.97 секундын үзүүлэлт үзүүллээ. Ийнхүү тэрбээр Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож байна.

Тухайн төрөлд 13 тамирчин өрсөлдсөнөөс Тайланд, Саудын Арабын тус бүр хоёр болон ОХУ, Канад, Франц, Бразилын тамирчид шигшээд шалгарч, цааш медалийн төлөө уралдахаар болов. Тайландын тамирчин Понгсакорн Паэё урьдчилсан шатанд 14.30 секундын амжилтаар паралимпын наадмын дээд амжилтыг шинэчилжээ.

Түүнчлэн өнөөдөр манай өөр нэг тамирчин Д.Саруултөгс зээрэнцэг шидэлтийн төрөлд өрсөлдөх байсан ч нурууны гэмтэл нь сэдэрсний улмаас оролцолгүй өнжихөөр болжээ. Гэхдээ тэрбээр есдүгээр сарын 4-нд бөөрөнцөг шидэлтийн төрөлд өрсөлдөх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top