"Парис-2024" олимпын эрх нэгээр нэмэгдлээ

2024 оны 03 сарын 03

Японы нийслэл Токио хотод өнөөдөр болсон "ТОКИО-2024” марафонд Монголын тамирчин, Ази тивийн аварга Галбадрахын Хишигсайхан 2:26:32 цагийн амжилтаар "Парис-2024" зуны олимпын наадамд оролцох болзол биелүүллээ.

Марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн ангилалд уралдсан Г.Хишигсайхан нь Монгол Улсын шинэ дээд амжилтыг шинэчлэн тогтоож, шагналт наймдугаар байрт шалгарсан байна.

Онцлоход, Г.Хишигсайхан Токиогийн марафонд наймдугаар байрт шалгарсан анхны монгол тамирчин болж байгаа юм.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top