АНУ-д хоногт дунджаар 132 хүн буудуулж, амиа алджээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 05

Өнгөрч буй 2023 онд АНУ-д олон нийт рүү гал нээсэн нийт 38 хэрэг бүртгэгдсэн нь түүхэн дээд үзүүлэлт болж байна.

“Washington Post” хэвлэлийн мэдээллээр, өнгөрсөн ням гарагт Техас болон Вашингтоны цагдаа олон нийт рүү гал нээсэн хэргийн талаар мэдээлэл 1.5 цагийн зайтай авчээ. Эдгээр нь 37 болон 38 дахь тохиолдол болж байна. Олон нийт рүү гал нээсэн хэрэгт дөрвөөс дээш тооны хүн амиа алдсан зэвсэг хэрэглэсэн хэргийг тооцдог байна. Өнгөрсөн онд 36 ийм хэрэг гарч байжээ.

Хамгийн олон хохирогчтой хэрэг арвадугаар сарын 25-нд Мэйн мужийн Льюистон мужид гарч байсан билээ. Сэтгэцийн өвчтэй эрэгтэй бар болон боулингийн клубт гал нээсний улмаас 18 хүн амиа алдаж, 13 хүн шархадсан. АНУ-ын өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллээр, өнгөрсөн 2022 онд галт зэвсгийн улмаас 48 мянган хүн амиа алджээ. Өөрөөр хэлбэл, өдөрт 132 хүн буудуулж амиа алдсан гэсэн үг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top