Род-Айлендад машинаас гал нээж, есөн хүнийг шархдуулжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 14

АНУ-ын Род-Айленд мужийн Провиденс хотод замаар явж байсан нэгэн машинаас гал нээжээ. Гал нээх үеэр есөн хүн шархадсан байна.

Хотын цагдаагийн газраас мэдээлснээр шархадсан хүмүүсийн гурав нь Род-Айлендын эмнэлэгт биеийн байдал нь хүнд байгаа аж.

Цагдаа нар хэргийг мөрдөн шалгаж байгаа гэнэ. Гал нээсэн хэргээр баривчилгаа явагдаагүй байгаа гэж хотын цагдаагийн газраас мэдээлжээ.

Буун дуу оройн 19 цагийн орчимд гарсан байна. Шархадсан хүмүүс 19-25 насныхан бөгөөд найман эрэгтэй, нэг эмэгтэй гэнэ.

Род-Айленд хотын цагдаагийн даргын мэдээлснээр энэ нь тус хотын түүхэн дэх хамгийн том буудлагын хэрэг болжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
fuck chinks(64.119.25.123) 2021 оны 07 сарын 07

american

0  |  0
Top