АНУ-ын Мэйн мужид гал нээж, дор хаяж 22 хүний аминд хүрсэн хэргийн сэжигтэн Роберт Кардыг үхсэн байхыг нь олжээ.
“ABC News” сувгийн мэдээлснээр, тэр амиа хорлосон байж болзошгүй гэнэ. Роберт Кардын цогцсыг илрүүлсэн. Тэрээр өөрөө өөртөө учруулсан шархаа даалгүй нас барсан байх талтай гэж мэдээлэлд дурдсан байна.
Энэ сарын 26-нд Мэйн мужийн Льюистон хотын бар, ресторан, худалдааны төвд гал нээсний улмаас дор хаяж 22 хүн амиа алдаж, 60 гаруй хүн шархадсан хэрэг гарсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )