Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-д 200 орчим хүн буудуулж, амиа алдсан тухай "Gun Violence Archive” мэдээлжээ.
Энэ сарын 2-5-ны хооронд тус улсад галт зэвсэг хэрэглэсэн нийт 414 хэрэг гарсны улмаас 542 хүн шархдаж, 198 хүн амиа алджээ. Тэдний дунд өсвөр насны 10, бага насны хоёр хүүхэд байжээ. Мөн энэ хугацаанд цугларсан олон руу гал нээсэн хэрэг 16 удаа гарчээ. Долоодугаар сарын 4-нд АНУ-д Тусгаар тогтнолын баярын үеэр гурван өдөр амарсан байна. Хамгийн сүүлд Иллинойс мужийн Хайлэнд Парк хотод баярын жагсаалд оролцож байсан иргэд рүү гал нээсний улмаас долоон хүн амиа алдаж, 20 гаруй шархадсан билээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден зэвсэгт хүчирхийллийн тахалтай тэмцэхэд бууж өгөхгүй гээд зэвсгийн эргэлтийн тухай хуульд ихээхэн өөрчлөлт оруулах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Өнгөрсөн тавдугаар сард Буффало хотын супермаркетад гал нээсний улмаас 10 хүн амиа алдаж, Ювалд хотын нэгэн сургуульд гэмт этгээд 19 сурагч, хоёр багшийн аминд хүрсний дараа галт зэвсгийн асуудал дахин хурцаар тавигдаж эхэлсэн юм.
Сэтгэгдэл ( 10 )
Төрөл бүрийн үндэстэн бга дээрээс нь Путины талыг баримтлагчид зориуд хийж бгаа эсэргүүцэл маягийн аллага блбуудаа.\nЭнэ бүхний ард Оросын тагнуулууд бнас гсэн үг.\nОросуудыг оросын тал баримтлагчдад арга хэмжэн авах хөөх шаардлагатай блждээ.
Дэлхийн төгсгөл асуй бэлтгэлтэй байцгаа. Удахгүй орос америкын дайн хурцдаж олон улсын дайны байдалд шилжинэ. Химийн болон цөмийн зэсвгүүд хаяж хаа сайгүй амьдрах аргагүйд хүрнэ.
АН ын ЕНБ дарга Өнөрбаярын хэлснээр үүнийг амьд ардчилал гэдэг юм.
ANU bysad ornd enh taivan neriin dor yaduu doroi ulsuudiig vr hvvhed ger bvleer ni alj baisanii haraal hvrtejk baigaa uym hohino .Odoo bie bie hayadaj bna gedeg bol uursuduu udamshaliin bayachuuliin zalhuugiin sethvi hugchisunuu gai uvchin ihsej baigaagiin shinj.Ene sethvin uvchin vr hvvhed ni bagaasaa zalhuu orchind usunuur taih ni ervvleer setgej chadahgvi muhuj baigaagiin shinj .Bayan oronuudad ilbegshij baigaa uvchin.kkk\n
АНУ д сэтгэцийн өвчтэй юмнууд буу эзэмшиж байгаа нь харамсалтай.
nodin jil 150 alsan bol ene jil 200 hvn boljee. amerikiin tusgar togtnoliin odor bol vheliin har odor shuu..
miinii ger minii tsaiz geed l 19 zuunii zerleg baruunii vzel odoo ch heveerei de. gertee irsen hvniig buudaj alaad l minii erh gej soliordog ulsuud daa.
MGL chuud buuduulaj uhesnees barag doloon dor amidarch bj ter USA d heden hun uheh n eren bidend ymar hamaa bnaa.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-д 200 орчим хүн буудуулж, амиа алдсан нт АНУ- н ардчиллын жинхэнэ бодит дүр зураг мөн.
ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ҮХЭЛ ГЭХ ЮМ УУ хэлэх юм алгаа...