Маникюрын үйлчилгээний хөлснөөс болж гал нээжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 08

АНУ-ын Техас мужид нэгэн эмэгтэй маникюрын салонд гал нээж, эзнийг нь шархдуулсан хэрэг гарчээ. Хэргийн шалтгаан нь маникюрын үйлчилгээний хөлс өндөр гэж тэрбээр үзсэн байна.

Тавдугаар сарын сүүлээр тойргийн цагдаагийн газарт Техас мужийн Харрис тойрогт нэгэн маникюрын салонд буун дуу гарсан тухай мэдээлэл иржээ. Хэргийн газарт ирэхэд Ази гаралтай 42 настай эрэгтэй сумны шархтай байсан аж. Гал нээсэн эмэгтэй хэргийн газраас зугтсан байжээ.

Мөрдөгчдийн хэлснээр, эгч дүү хоёр салоноор үйлчлүүлсэн байна. Үйлчилгээний хөлсөнд дургүйцсэн хоёр эзэнтэй нь маргалдсан байна. Маргалдааны үеэр нэг нь эрэгтэй рүү буудаж, хэргийн газраас зугтжээ.

Эрэгтэйг эмнэлэгт хүргэсэн ба биеийн байдал нь хүнд байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top