Финландын Вантаа хотын Виертола сургуульд гал нээж, үе тэнгийн хоёр хүүхдийн аминд хүрсэн 12 настай хүүхэд гадуурхагдаж байсан болохыг Финландын цагдаагийн албанаас мэдэгджээ.
Өнгөрсөн мягмар гарагт /2024.04.02/ 12 настай хүү хамаатныхаа гар бууг сургуульдаа авчран, гурван хүүхэд рүү буудаж, бусдыг заналхийлсэн хэрэг гарсан билээ. Тэр энэ оны эхээр тус сургуульд шилжих ирсэн байна. Энэ эмгэнэлт хэргийн ард буллинг буюу гадуурхах, дээрэлхэх явдал байжээ гэж ахлах мөрдөн байцаагч Марко Саркка онцолжээ. Урьдчилсан мэдүүлгээр, хүүг үе тэнгийнхэн нь дээрэлхдэг байсныг тогтоосон гэж Саркка онцлоод дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Финландын сургуулиудад гадуурхах, дээрэлхэх үзэгдэл өсөж байна. Судалгаагаар, 12 орчим насныхны 8,6 хувь нь долоо хоногт дор хаяж нэг удаа буллингдүүлдэг гэдгээ хүлээн зөвшөөрчээ. 2019 онд энэ үзүүлэлт 7,2 хувьтай байсан аж. Халдлага үйлдэхэд ашигласан гар бууг хүү хэрхэн хамаатнаасаа авсан нь одоогоор тодорхойгүй байна. Энэ хэргийг тусад нь шалгаж байгаа аж. Халдлагын үер шархадсан хоёр хүүхдийн биеийн байдал маш хүнд байна.
2007-2008 онд сургуулиудад гарсан халдлагаас хойш Финланд галт зэвсгийн тухай хуулиа чангатгаж, галт зэвсэг эзэмших доод насны хязгаарыг 18-аас 20 болгож нэмсэн. Тус улсад нийт зөвшөөрөлтэй 1,5 сая гаруй галт зэвсэг, 430 мянга орчим лиценз эзэмшигч бүртгэгджээ. 5.6 сая хүн амтай тус улсад ан хийх, буудлагын спорт их дэлгэрсэн байдаг аж.
Сэтгэгдэл ( 1 )
буллидах