Техасын сургуульд гал нээсний улмаас 21 хүн амиа алдав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 25

АНУ-ын Техас мужийн Ювалде суурингийн бага сургуульд халдлага гарсны улмаас 18 хүүхэд, гурван багш амиа алдсан тухай CNN агентлаг мэдээлжээ.

Техас мужийн амбан захирагч Грег Эббот үүнээс өмнө халдлагын улмаас 14 сурагч, багшийн хамтаар амиа алдсан тухай мэдээлж байсан. Гал нээсэн этгээд нь нутгийн оршин суугч, 18 настай Салвадор Ромас болохыг тогтоосон байна. Гэмт этгээдийг хууль сахиулагчид устгажээ.

Хэвлэлүүдийн мэдээлснээр, Ромас сургуульд халдлага үйлдэхээсээ өмнө эмээгээ хөнөөжээ.
Болсон хэрэгтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден телевизээр ард түмэндээ хандаж, үг хэлэх хүлээлттэй байна. Тэрбээр Азиас Вашингтон руу буцах замдаа Эбботтой холбогдож, Холбооны Засгийн газраас тус мужид тусламж үзүүлэх боломжтой гэж мэдэгдсэн байна.

Ювалде сууринд 15 мянга гаруй хүн оршин суудаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top