ОХУ-ын Бүгд Найрамдах Татарстан Улсын Казань хотод дунд сургуульд зэвсэглэсэн этгээдүүд гал нээсний улмаас нас барсан хүний тоо 9 болж өсжээ. Үүнээс өмнө нэг багш, зургаан хүүхэд амиа алдсан тухай мэдээлж байсан юм. Хэд хэдэн хүүхэд гуравдугаар давхрын цонхноос үсэрсэн тухай гэрчүүд ярьжээ.
ТАСС агентлагийн мэдээллээр, Казань хотын 175-р дунд сургуульд хоёр этгээд гал нээжээ. Тэдний нэг болох 17 настай хүүг баривчилсан байна. Хоёр дахь этгээд сургуулийн барилгад байж болзошгүй байгаа аж.
Хэргийн газар шуурхай албаныхан ажиллаж байна.
Татарстаны Ерөнхийлөгч Рустам Минниханов хэргийн газар руу гарчээ. Казанийн сургуулиудад хамгаалалтыг чангатгаад байна.
Сэтгэгдэл ( 0 )