АНУ-ын Конгрессын 100 гаруй гишүүн зэвсэг эзэмшдэг

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 26

 

АНУ-ын “Pew” судалгааны төвөөс явуулсан судалгаанаас үзвэл Конгрессын 110 гишүүн зэвсэгтэй гэдгээ баталжээ.

Тэдний 85 нь Бүгд найрамдах намынх бол 25 нь Ардчилсан намын гишүүд. Конгрессын дийлэнх буюу 396 гишүүн /нийт 535 гишүүнтэй/ зэвсэг эзэмшдэг эсэх тухай асуултад хариулахаас татгалзсан бол дөнгөж 24 конгрессмен зэвсэггүй гэдгээ мэдэгджээ. Зэвсэг хадгалдаг гишүүдийн ихэнх нь буюу 90 нь эрчүүд. Дөнгөж 20 эмэгтэй гишүүн зэвсэг эзэмшдэг байна.

Мэдээллийн “Associated Press” агентлаг, Чикагогийн их сургуультай хамтран явуулсан судалгаанаас үзвэл АНУ-ын иргэдийн 71 хувь нь галт зэвсгийн наймаанд тавих хяналтыг чангатгах шаардлагатай гэж үздэг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top