Трамп түр хугацаанд Төлөөлөгчдийн танхимын спикер болоход бэлэн

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 06

АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп бүгд найрамдахчууд өөр нэр дэвшигч олтол түр хугацаанд Төлөөлөгчдийн танхимын спикер болоход бэлэн гэж мэдэгджээ.

Бүгд найрамдах намынхан түүнд ийм санал тавьсан гэж тэрбээр тодруулсан байна. Намынхаа төлөө тэрбээр спикерийн суудалд 30, 60 эсвэл 90 хоног суухад бэлэн гэжээ. Гэхдээ түүний гол анхаарал ирэх жил болох ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажилд төвлөрч байна хэмээн “Fox News”-д ярьжээ.

Ажиглагчдын үзэж буйгаар, ийм томилгоо хийх магадлал бага гэнэ. Хэдийгээр хуулиар хориглоогүй ч Конгрессын гишүүн буй хүнийг спикерээр томилж байсан тохиолдол гарч байгаагүй аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tohoi.(178.209.133.214) 2023 оны 10 сарын 06

Ugaasaa ene hyn dahin erunhiilugch bolchihovol.Delhii ergeed dainii asuudalaas angichirna.Zuvhun shudarga ediin zasagiin ajilgaa yavagdana.

0  |  0
Иргэн(202.21.107.47) 2023 оны 10 сарын 06

Хэрэв болчихвол украин балрах бхдаа

0  |  0
Top