АНУ-ын Мэн мужид хоёр ойтой хүү гар буугаар эцэг, эх рүүгээ буудаж, шархдуулсан хэрэг гарчээ.
Орон нутгийн “WGME” сувгийн мэдээлснээр, хэрэг явдал Уэст Бат хотод гарсан байна. Цагдаагийн мэдээллээр, хүү гар бууг орны дэргэдэх жижиг ширээнээс олсон байна. Хүүгийн эцэг толгойдоо хөнгөн шарх авсан бол ээж нь хөлдөө шархаджээ. Хүү өөрөө бууны тийрэлтийн улмаас гэмтэл авсан байна. Гэр бүлийн гурвыг эмнэлэгт хэвтүүлсэн ба амь насанд аюулгүй гэнэ.
Мөрдөгчдийн хэлснээр, хүүхэд нэг л удаа бууджээ.
Бага насны хүү буу авч, буудсан нь ихээхэн түгшээж байгаа бөгөөд хэргийг шалгаж байна гэж тойргийн шериф Жоэл Мэрри мэдэгджээ.
АНУ-д зэвсэг биедээ авч явахыг Үндсэн хуулиар баталгаажуулжээ. Гэхдээ муж бүрд тус тусдаа хязгаарлалт үйлчилдэг байна. Зарим мужид галт зэвсгийг ил авч явахыг зөвшөөрдөг бол бусад мужид хориглодог жишээтэй. Ардчилсан намынхан зэвсгийн эргэлтийг хатуу хянахын төлөө байдаг бол Бүгд найрамдах намынхан Үндсэн хуулиар олгосон иргэдийн эрхийг хязгаарлахыг завдаж байна гэж тэднийг буруутгадаг.
Галт зэвсэг хэрэглэсэн хүчирхийлэл тус улсад газар авсан тул АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден зэвсгийн эргэлтэд тавих хяналтыг чангатгах шаардлагатай байна гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 4 )
heden zuun saya humuus dotor soliotoi uymnuud zondoo bgaa,neg negniigee hyadaad bhaas
Үүнийг монголоор буу алдах гэдэг юмаа. Сум алдах биш шүү. Буу алдах. Маш логиктой үг.
Тэр хүүхдийг шоронд хий
Оо за за