ОХУ "Макаров" гар бууг орлох шинэ гар бууг үйлдвэрлэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 17

ОХУ-ын Батлан хамгаалах яам болон ОХУ-ын Зэвсэгт хүчний зөвшөөрлөөр домогт "Макаров" гар бууг орлог шинэ гар бууны бренд "Удав" (Боа) гар бууг үйлдвэрлэж эхэлсэн тухай мэдээллээ. ОХУ-ын хүчний байгууллагуудын хэрэглээнд өргөн нэвтэрсэн хуучин "Макаров" гар бууг энэ оны сүүлээр зэвсэглэлээс хасах болсонтой холбогдуулан шинэ гар бууг үйлдвэрлэж буй аж. ОХУ-ын Батлан хамгаалах яам Удав гар бууны сүүлийн загварыг баталснаар ийнхүү үйлдвэрлэлд шилжихэд бэлэн болжээ.

Зарим эх сурвалжуудын мэдээллээр өнгөрөгч дөрөвдүгээр сарын дунд гэхэд үйлдвэрлэлд аль хэдий нь шилжсэн байна. Загварын хувьд өмнө нь хэрэглэж байсан "Макаров" гар буунаас төдийлөн ялгарахгүй бөгөөд 18, 10 сумны багтаамжтай хоёр төрлөөр хийх аж. Гар бууг хэрэглэх түвшнээс нь хамаараад зэвсэгт хүчний, тусгай ангийн, энгийн гэсэн гурван загвараар хийх юм байна. ЗХУ-ын галт зэвсэг зохион бүтээгч Николай Федорович Макаровын зохион бүтээсэн гар буу нь 1951 онд олон улсын зэвсэглэлд албан ёсоор нэвтэрсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top