“Цэргийн сургууль”-ийн Илья Синицыны бие мууджээ

2024 оны 07 сарын 04

“Цэргийн сургууль” сериалаар богино хугацаанд олонд танигдсан Оросын телевизийн хөтлөгч Борис Корчевников сүүлийн үед турж эцэн, бие нь таагүй харагдах болжээ.

Цэргийн сургуулийн сонсогч Илья Синицыны дүрийг үзэгчдийн сэтгэлд хүртэл амилуулсан тэрбээр хэдэн жилийн өмнө тархины хорт хавдрыг ялсан тухайгаа ярьж байсан. Тэгвэл хэдэн жилийн өмнөх мэс заслын дараах хүндрэлүүдээс болж сүүлийн үед Борисын бие муудсан талаар хамт ажиллагсад нь ярьсан байна.

Борис “Россия-1” телевизийн “Шууд эфир”, “Хүний хувь заяа” зэрэг нэвтрүүлгийг хөтөлж, “Спас” телевизийн захирлаар ажилладаг билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top