Оросын “Цэргийн сургууль” сериалын Степан Перепечкогийн дүрээр олонд танигдсан жүжигчин Павел Бессонов танигдахын аргагүй болжээ.
Павел сэтгэл гутралын улмаас 40 кг турж, эрс өөр болсон нь саяхан нэгэн нэвтрүүлгийн үеэр олныг гайхшируулсан байна. Жүжигчин залуу 2015 онд эхнэрээсээ салсны дараа сэтгэл гутралд орж, бие нь өвджээ.
31 настай Павел нэвтрүүлгийн үеэр юуны улмаас ингэж өөрчлөгдсөн тухайгаа ярьсан байна. Тэрбээр сэтгэл гутралын улмаас нойр нь хүрэхээ больж, хоолны дуршилгүй болжээ. 100 кг жинтэй байсан Павел 40 кг жин хаяж, бие нь өвдөх болсон учир хоолны дуршлаа сэргээх гээд ч чадаагүй гэнэ.
Таван жил нэг ч кг жин нэмж чадахгүй байгаа Павел олны өмнө гарахаас зайлсхийх болсон бөгөөд өлсөх мэдрэмж огт төрдөггүйгээс болж жингээ алджээ.
Сэтгэгдэл ( 2 )
turad goe bnshde
zavaan aashtai zavhai hvvhnvvdees bolj saihan zaluusbmini bvv zov zvgeer orhi