Л.Энх-Амгалан сайдыг шүүхэд өгсөн Ж.Соронзонгийн гомдлыг ДЭЭД ШҮҮХ хэлэлцэнэ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 10

Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн нэхэмжлэлтэйгээр БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0918 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 221/МА2024/0097 дугаар магадлалтай захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хэлэлцжээ.

Улмаар Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонд холбогдох хэргийг хэлэлцээд хэргийн үйл баримтад шаардлагатай нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулалгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэсэн байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу магадлал 14 хоногийн дотор албажих бөгөөд  магадлалыг эс зөвшөөрсөн тал 14 хоногийн дотор Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрх нь нээлттэй юм байна. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.184.197) 2024 оны 04 сарын 11

СОРОНЗОН ЭМЭЭГИЙН НӨХӨР ЛҮНДЭНДОРЖ УХХАНГҮЙ СОГТУУГААР МАШИН БАРЬЖ ТӨРӨХ ДӨХСӨН ОЮУТАН БҮСГҮЙГ ДАЙРЧ АЛСАН, МӨН ХҮҮНЬ БАС Л ХҮН ДАЙРЧ АЛСАН ГЭР БҮЛЭЭРЭЭ АЛУУРЧИД

1  |  0
зочин(66.181.178.106) 2024 оны 04 сарын 11

Энэ Соронзон гэж бүүр буруу зөнөчихсөн, шуналтай, дээрэлхүү зантай балай эмээ ичиж амьдраасай

0  |  0
ganaa(178.174.229.45) 2024 оны 04 сарын 11

ene pisduu Orosiin tagnuul avgaig harin shorond suulgah estoi busuuu

0  |  0
Top