Сайдаасаа давсан эрх мэдэлтэй СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 09 сарын 01

Өнөөдөр 2021-2022 оны хичээлийн шинэ жил албан ёсоор эхэлж, сургууль цэцэрлэгүүд сурагчдаа хүлээн авч эхлээд байгаа.  

Энэ жилийн хувьд коронавирусний халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор халдвар тархах эрсдлийг тооцож, сургууль, цэцэрлэгүүдийг хичээлийн шинэ жилийн нээлт хийхийг Монгол Улсын Засгийн газраас албан ёсоор хориглосон.

Тэгвэл “Монгол-Орос”-ын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон,  Монгол Улсын Засгийн газрын шийдвэр болон Улсын Онцгой комиссоос гаргасан Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмыг зөрчиж өнөөдөр /2021.09.01/ хичээлийн шинэ жилийн нээлт хийлээ.

Өмнөх жилүүд шиг урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулаагүй ч бэлтгэл бүлэг болон 1-5 дугаар ангийн сурагчдыг эцэг эхийн хамтаар цуглуулж, нээлтээ хийсэн нь шүүмжлэл дагуулж байна.

Түүгээр ч зогсохгүй, салбар яамнаас гаргасан шийдвэрийн эсрэг ажиллаж, сургалтын төлбөрөө 400 мянган төгрөгөөр нэмэгдүүлээд байгаа юм.

Угтаа бол дээрх сургууль нь БСШУЯ-ны харьяа бөгөөд захирлыг Боловсролын сайд томилж, чөлөөлөх эрхтэй. Харин сургуулийн захирал яамнаас гаргасан бодлого, шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Гэвч дээд шатны байгууллагын шийдвэрийг биелүүлэх нь Ж.Соронзон захирлын хувьд ажлын “скилл” нь биш бололтой.

Тэрбээр 1992 оноос хойш энэ сургуулийн захирлаар ажиллаж байгаа гавьяат багш. Энэ хугацаанд өөрийн дураар шийдвэр гаргаж, төлбөрөө нэмдэг. Хэрэв сурагчдын эцэг эх гомдол гаргавал хүүхдүүдэд нь хатуурхаж, сургуулиас хөөх хүртэл шийдвэр гаргадаг гэх. Түүнийг төсвийн мөнгөөр өндөр үнэтэй тансаг зэрэглэлийн автомашин худалдан авсан, элсэгчдээс авлига авсан гэх мэтээр хууль бус байж болзошгүй маш олон мэдээлэл, баримт дэлгэгдсэн байдаг.

Гэвч Ж.Соронзонгоос  хариуцлага нэхэж, хууль ярьсан нэг ч хүн одоогоор байхгүй. Иймдээ ч тэрбээр бүхэл бүтэн салбар яам, тэр бүү хэл Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг дураараа зөрчдөг “том толгойтон” болоод байгаа нь энэ.

Түүнийг хууль хяналтынхан, улс төрчдийн хүрээлэлд байдаг. Хүүгээ сайдын суудалд залчихсан, тиймдээ ч үе үеийн боловсролын сайдыг “базаж” албан тушаалаа өнө удаан авч яваа ч гэх.

Харин энэ удаад боловсролын салбарын буглаа, авлига албан тушаалын асуудлыг цэгцэлж, ил тод эрх тэгш болгоно гэж амалсан эрхэм сайд Л.Энх-Амгалан, салбартаа шинэчлэл хийж, энэ мэт эрх мэдэлтнүүдээс хариуцлага нэхэж чадах болов уу.

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чимэд(124.158.108.43) 2024 оны 10 сарын 03

СОРОНЗОН АВГАЙ ПРОКУРОР, ХУУЛЬЧДЫГ ГАРТАА ХИЙСЭН ӨНГӨРСӨН БҮХ ХУГАЦААНД НӨХӨР НЬ ХҮҮХЭД ХӨТӨЛСӨН ЖИРЭМСЭН ОХИНЫГ 2.9 БҮХЛИЙН СОГТОЛТТОЙ МХӨРТӨӨ МАШИН БАРЬЖ ЯВААД ДАЙРЧ АЛСАН АВТОБУСНЫ ЗОГСООЛРУУ ДАВХИЖ ГАРЧ ИРСЭН ХЭРЭГ ЯЛГҮЙ ӨНГӨРСӨН. хҮҮ НЬ БАС СОГТУУ ЭМГТЭЙГ ДАЙРЧИХААД ХАМТ ЯВСАН ЭМЭГТЭЙТЭЙ НЬ ХАМТ ГЭР ХОРООЛОЛД АВААЧИЖ ХАЯАД ЗУГТСАН БОЛОВЧ НЭГ ЦАГИЙН ДАРАА БАРИВЧЛАГДСАН БАС ЯЛГҮЙ ГАРСАН АВИЛГЫГ СОРОНЗ ШИГ ТАТДАГ АВГАЙ

1  |  0
Уншигч(64.119.26.141) 2024 оны 10 сарын 03

Бурхан минь аймаар ёс зүйгүй авгай байна лээ. Угаасаа биднийг сурч байхад сайн сургууль байсан. Гэтэл одоо биеийн тамирын ч талбайгүй, ггазрыг нь зарчихсан. Сургуулийнх нь хахууль нь дийлдэхгүй. Зүгээр л бүгдийг мөнгөөр шийддэг авгай.

1  |  0
Зочин(150.129.142.63) 2024 оны 10 сарын 03

Сайдаа, энэ авгайн хэмжээгүй даралтыг та л дарж чадна. Улс төрийн олигархуудтай гар хөлөө нийлүүлсэн ёстой зэвүүг авгай. Сайдаа та л цэгцэлж өг.

1  |  0
Suren(66.181.182.40) 2024 оны 10 сарын 03

Soronzon zaxiral baixgui bol Oros 3 suirne,baixgui bno,ene xun bgaa bolxoor Oros 3-s ue ueiin shildeguud turj bgaa shuu

1  |  1
нар(202.179.27.8) 2024 оны 10 сарын 03

Сургуулийн ажилчид үйлчлэгч нараа бөгс рүү нь амбаарддаг авгай

3  |  0
Иргэн(103.229.123.249) 2021 оны 09 сарын 02

Санаа зовмоор юм энэ мэтчилэн цэцэрлэг сургуульд бүүр нэг газарт 20оод жил захирал эрхлэгчээр ажиллаж байгаа жишээ зөндөө байна зүгээр шигдсэн хувалз шимэгч өөрөөр мафийн толгойлогч дургүй нь хүрсэн хэнийг ч хална ямар учиртай тийм удаан сууж байгаа нь ойлгомжгүй

1  |  0
БАГШ(202.9.46.209) 2024 оны 04 сарын 11

ТӨРИЙН ӨМЧИЙН СУИС -Г ХУВИЙН СУРГУУЛЬ ШИГ БОЛГОЧИХСОН ТОМ ТОЛГОЙТОЙ, 65 НАСТАЙ ТЭТГЭВРИЙН СОНИНТОГОС ГЭДЭГ ЧАВГАНЦ БАС БАЙДАГ ЮМ БАЙНА........... ЭНЭ ХҮНИЙГ ДИЙЛДЭГ ТӨР ЗАСАГ, ЯАМ ГЭЖ БАЙХГҮЙ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

1  |  1
засаа(192.82.85.236) 2021 оны 09 сарын 02

хагарсан авилгач

2  |  0
Z(202.9.46.62) 2021 оны 09 сарын 25

400 мянга ч яршиг хэвтнээ , бүх юмны үнэ нэмэгдчээд байхад

1  |  1
zochin(120.142.31.236) 2021 оны 09 сарын 01

ene pasdu olon jil avilgal avsan zailuul pisdag\n

1  |  0
Гэрэлмаа(66.181.180.142) 2021 оны 09 сарын 04

Соронзон захирал шиг бүх сургуулийн захирлууд энэ хүн шиг байвал монголын боловсролын салбар овоо болох байхдаа

8  |  2
Эх(192.82.69.133) 2024 оны 10 сарын 03

Соронг захирлыг та на оролдоод үзээрэй. Эцэг эхчүүд бидэнд эрх ашиг гэж бдгийм шүү. Үхтэл үр учраас харин ч нэг хамгаална. Монголын боловсролыг хог болгож үндэснийг оюуны хлосоол оруулсан хүмүүсээс Та хариуцлага нэхсэн үү сэтгүүлч гуай. Ажлаа ёсоор хийж бгаа ганц хүнийг нээлт хийлээ ч гэх шиг . Ийм юм бичтж өө сэв эрж байхаасаа Та нар ич за.монголчууд сөнөж бгаа үндэстэн гэж үнэн байхаа хөөрхий. Ухаан бодлого ОО.

8  |  5
Unsh(139.5.216.20) 2021 оны 09 сарын 25

Бүх хичээл шууд ороод эхэлсэн ямар ч нээлт болоогүй. Оролдох юмаараа оролд. Төлбөр нэмсэн жоохон тиймэрхүү ч бусдаар маш сайн удирдагч гэж харж байгаа.

4  |  4
зочин (49.0.154.57) 2021 оны 09 сарын 25

ажлаа хийсэн шиг хийж, олон хүүхдийг маш сайн хүмүүжүүлдэг онцгой арга барилтай захирал шүү. Энэ сургууль төгссөн олон залуус манлайлж явааг бүү март. захиалгаар юм бичүүлж Соронзонг зайлуулвал энэ жишиг сургалтын программ тасалдаад зогсохгүй тарна. Эрхэм сайд Та болгоомтой хандахыг хүсье. 4 хэлээр яарьж чаддаг хүүхэд 12 р анги төгсдөг сургууль монголд өөр байхгүй шүү. Албан тушаал горилсан долдой нар Соронзон шиг ажиллаж удирдаж чадахгүй. Орос Монголын 3-сургуулийн захирал Соронзонд баярлалаа гэх хүн олон байдаг юм. Зардал нь ч харьцангуй бусад сургуулиас бага, чанар нь онцгой доо.

7  |  3
Хүрэл(59.153.115.128) 2021 оны 09 сарын 25

Уг маш чадварлаг менежер шүү. Орос 3 - орос сургалт хоёрыг энэ хүн л авч яваа л даа. Алдаа оноо гаргавал таарсан шийтгэл байлгүй л яахав.

3  |  2
багш(202.21.124.2) 2021 оны 09 сарын 01

заа яалаа даа нэгдүгээр сургуулийн захиралыг авлига авсан гээд шоронд явуулсан. Энэ бол тэрнээс ч их авлига авсан байгаа. шалгаад өгөх хүн байдаггүй юм байх даа

4  |  0
Зочин(5.136.184.161) 2021 оны 09 сарын 25

Бүх сургууль энэ зэргийн нээлт хийсэн байсан .Та нар ийм ховоор хөөцөлдөхөө болил доо

3  |  2
Сурагчийн ээж(202.126.88.230) 2021 оны 09 сарын 04

Үнэн бодит мэдээлэл тавиарай. Нээлт хийвэл хийсэн шиг хийдэг сургууль шүү. Соронзонг зайлуулж сургуульд эзэн суух гэсэн хүний захиалгаар юм бичих ээ болино уу та нар.\nНээлт хийх байтугай эцэг эхчүүдийг наад микрафоноороо тараад өг гэж орилож байсан шүү!!!!! Наад эмэгтэй чинь энэ сургуулийн өдий зэрэгтэй авч явж байгаа гэж хүндлэж явлаг ээж байнаа би!!!!

5  |  2
Ж(122.201.31.183) 2021 оны 09 сарын 01

Даам гарсан нөхөр

3  |  0
Irgen(202.126.89.139) 2021 оны 09 сарын 01

Surguulinhaa gaxriig zarchihaad suuj bgaa hvn der

2  |  0
Top