Сүүлийн 6 жилд тохиогоогүй асар хүчтэй соронзон шуурга дэлхийг нөмөрчээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 26

 

2017 оноос хойш тохиогоогүй асар хүчтэй соронзон шуурга дэлхийг нөмрөөд байна. Энэ нь нь гуравдугаар сарын 23-нд наран дээр хамгийн хүчтэй буюу Х ангиллын давхар дэлбэрэлт болсноос үүдэлтэй гэж Spaceweather.com портал онцолжээ.

Хүчтэй соронзон шуурга Австрали, Шинэ Зеландад туйлын туяа үзэгдэхэд хүргэсэн байна.

Нарны идэвхжилийн 11 жилийн оргил үед Х ангиллын дэлбэрэлт түгээмэл тохиодог байна. 2024 он гарснаас хойш наран дээр нийт зургаан удаагийн ийм дэлбэрэлт болсон бол 2023 онд нийт 12 удаа гарч байжээ. Хэрэв наран дээр дахин хүчтэй дэлбэрэлт гарахгүй бол Дэлхийн соронзон орон гуравдугаар сарын 28-29-нд хэвийн байдалдаа эргэн орно гэж одон орон судлаачид мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үр (202.9.46.26) 2024 оны 03 сарын 29

Эвгүй юм бээ\n

2  |  1
Алтангэрэл(66.181.161.19) 2024 оны 08 сарын 14

Энэ нь ямар сөрөг үр дагавар үзүүлэхийн. Мэдээлэл байна уу?

5  |  0
Болормаа(202.5.199.164) 2024 оны 03 сарын 29

миний хувьд аимшгийн бн

2  |  1
Болормаа(202.5.199.164) 2024 оны 03 сарын 29

миний хувьд аимшгийн бн

0  |  1
Зочин(202.126.91.79) 2024 оны 03 сарын 29

Одоо эмч нар хавдар хортой ХАВДАРЫН л тухай ярьдаг болсоон өөр хэрэгтэй хамгаалах талын зүйлийг иргэдэ\nД ХЭЛЖ ӨГӨХӨӨ БҮҮР БАЙСАН ШҮҮДЭЭ Х

2  |  0
Эмч нарт(66.181.184.22) 2024 оны 03 сарын 29

Соронзон шуурганд мэдрэг, ялангуяа зүрх судасны өвчтэй хүмүүс анхаарах, бие муудахаас хамгаалах талаар эмч нар хүмүүст зөвлөгөө өгвөл их хэрэгтэй.

13  |  0
Top