Энэ сард хүчтэй соронзон шуурга хэд хэдэн удаа тохионо гэж одон орон судлаачид анхааруулжээ.
Соронзон шуурга нь наран дээр дэлбэрэлт болж, нарны плазмын цацрагийн улмаас дэлхийн соронзон оронд гардаг өөрчлөлт юм. Нарны плазмын цацраг дэлхийн агаар мандалд хүрэхэд соронзон шуурга үүсдэг ба хүчийг нь A, B, C, M, X хэмээн ангилдаг байна. Х ангилал нь хамгийн хүчтэй бөгөөд М ангиллаас даруй ес дахин их гэнэ. Нарны идэвхжилээс хамааран жилд тохиох соронзон шуурганы тоо янз бүр байдаг аж.
2023 онд наран дээр 292 дэлбэрэлт бүртгэгдсэн ба дэлхийд 537 удаагийн соронзон шуурга үүсжээ.
2024 онд нарны идэвхжил оргил цэгтээ хүрнэ гэж одон орон судлаачид үзэж байна. Нарны идэвхжилийн мөчлөг 9-14 жил байдаг ба хамгийн сүүлд нарны идэвхжил 2013 онд оргил цэгтээ хүрч байжээ. Дөрөвдүгээр сарын 30, тавдугаар сарын 1-нд наран дээр болсон хүчтэй дэлбэрэлт дэлхий дээр хүчтэй соронзон шуурга дэгдээгээд байгаа ба энэ сарын сүүлээр мөн дэлхийн соронзон оронд хүчтэй өөрчлөлтүүд мэдрэгдэх гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )