Соронзон шуурганы нууц: Нар яагаад Дэлхийг хуйхлах шахав?

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 29

Тавдугаар сарын 10-11-нд Дэлхий сүүлийн 100 жилд тохиогоогүй асар хүчтэй соронзон шуурганд өртсөн.

Наран дээрх тэсрэлт тийм ч хүчтэй байгаагүй ч Дэлхийг ниргэчих дөхсөн нь одон орон судлаачдын гайхширалд оруулжээ.

Тэд гэрэлт одны нууцыг тайлсан нь дуулиан болж байна. Нар нь өөрөө плазмынхаа /бөөмс/ долгионыг аль болох хүчтэй байхаар тохируулдаг байна. Дэлхийг албаар ниргэх гэж байгаа юм шиг.

Хамгийн сүүлд тавдугаар сарын 27-нд Наран дээр хамгийн хүчтэй буюу Х ангиллын тэсрэлт болсон. 36 минут үргэлжилсэн тэсрэлтийн үеэр богино долгионы радио холбоонд саатал гарсан байна. Мөн өдөр манай бөмбөрцгийн өндөр өргөргүүдэд соронзон орон “бужигнан хямарсан” юм.

Сансар огторгуй бол театр, нар тайзан дээр

Хятадын эрдэмтэд аль 2011 онд наран дээр болсон тэсрэлтийг судалжээ. Мэдээллийг ажиглалтын аппарат бүхий хиймэл дагуулаас авсан тул маш нарийн байв. Харин мэдээллийг хараад эрдэмтэд нүдэндээ ч итгээгүй байна.

Нар өөрөө плазмын урсгалынхаа хүчийг зургаа дахин, энергийн урсгалын нягтаршлыг долоо дахин нэмэгдүүлж, тохиргоо хийсэн байна. Түүний энэ хуримтлуулж, хүчирхэгжүүлсэн “бэлэг” зөвхөн Дэлхий төдийгүй манай аймгийн бусад гарагуудад аюул тарихаар сансар огторгуйн уудмыг зорьжээ.

Эрдэмтдийн ярьснаар, плазмын долгион дуран авайд гэрэл тохируулагддагтай яг адил тохируулагдан, чиглэгддэг байна. Яг л концертын танхим дахь акустик тохиргоо шиг. Гэхдээ нэг ялгаа бий.

Энэхүү үзэгдэл гараар бүтээгдээгүй, харин байгалийнх тул “линз” нь төгс бус. Тиймээс тохиргоо нь ч нарийн биш байдаг. Гэвч энэ удаад тохиргоо гайхалтай нарийн байв.

Урьд өмнө одон орон судлаачид ийм үзэгдлийг ажиглаж байгаагүй. Гэхдээ ямар нэгэн таамаг байжээ. Энэхүү сонирхолтой судалгаа “Nature Communications” сэтгүүлд хэвлэгдэн гарчээ. Тэгэхээр нар яаж плазмын урсгалыг тохируулав. Түүнд ингэх ямар хэрэгтэй вэ?

Гэрэлт хатан хааны сувдууд

Үүнийг ойлгохын тулд эхлээд нарны титмийг сайтар ажиглах хэрэгтэй. Үнэндээ нарны титмийг зөвхөн нарны бүрэн хиртэлтээр л сайтар ажиглах боломжтой. Энэ гайхамшгийг нүдээрээ үзэх гэж хүмүүс тэрхүү ховор үзэгдлийн араас хөөцөлддөг юм. Мэдээж хэрэг, орчин үеийн хиймэл дагуулын тусламжтай нарны титмийг хиртээгүй байхад нь ч харах боломжтой. Гэхдээ яг ч хүссэн шиг дүр зураг харагдахгүй.

Титэм нь нарны нэг төрлийн агаар мандал нь юм. Ион, электроноос бүрдсэн титэм цахилгаан цэнэгтэй бөгөөд гэрэлт одноос хэдэн сая км үргэлжилнэ.

Дэлхийгээс харахад нарны титэм сувд шиг өнгөтэй. Маш үзэсгэлэнтэй. Энгийн үед нарны хурц дугараг бие титмийн гэрлийн туяаг бүдгэрүүлдэг. Тиймээс л сарны тусламжийн хэрэг гардаг.

Титмийн температур хэдэн сая градус байдаг. Харьцуулахад нарны температур дөнгөж зургаан мянган градус. Титэм нягтаршил бага, сийрэг тул нарны гадаргуу шиг хүчтэй түлэхгүй. Гэвч титмийн хэсгүүд аймшигтай халуун температурт тохирсон хурдаар хөдөлдөг байна.

Титмийг ямар нэгэн зүйл халаадаг хэмээн эрдэмтэд эртнээс таамаглаж ирсэн ба буруутныг ч илрүүлж чаджээ.

Гэрэлт одны хашхираан

Нар байнга долгион үйлдвэрлэж байдаг. Гэхдээ гэрлэн биш харин дууны долгион.

Өөрөөр хэлбэл бидний гэрэлт од хашхирдаг гэсэн үг. Гэвч бид сонсдоггүй. Учир нь огторгуйн хоосон орон зайд дуу дамжиж чадахгүй.

Энэ л дууны долгионууд нарны титмийг халааж байдаг байна. Тэд л нарны салхи үүсгэдэг. Тэд л өдрийн одноос тал тал тийш нисэх плазмын асар хүчтэй урсгалыг үүсгэдэг байна.

Эдгээр долгион нь яг л далайн долгио шиг энгийн. Тэд ойж, хугардаг. Нэг үгээр хэлбэл байгалийн бүх хуульд захирагддаг. Харин тэдний гарал үүслийн нарийн ширийн зүйлс нь тийм ч тодорхой бус. Эдгээр долгионыг наран дээрх тэсрэлтүүд үүсгэдэг нь тодорхой. Бүр эсрэгээр нарны цөмөөс гарах долгион тэсрэлт үүсгэдэг ч байж магадгүй. Үгүйсгэх аргагүй.

Дэлхийн тойрог замд ажиглалтын төв байгуулснаар л үүнийг анзаарсан тул дөнгөж судалж эхэлжээ. Хятадын эрдэмтдийн энэ нээлт яг л үүлгүй тэнгэрээс бороо асгарахтай адил байв.

Байгалийн лазер

Тэд тэсрэлтээс үүдэлтэй асар хүчтэй долгион нарны титмийг дайран, титмийн нүхээр гарсныг ажиглажээ. Тэнд л өнөөх нууцлаг “линз” байсан аж.

Титмийн нүх гэдэг нь титэмд үүссэн нүх юм. Хаанаас гарч ирсэн нь бас л тодорхойгүй. Гэхдээ нарны соронзон орон эдгээр нүхээр дамжин гарч цааш олон сая км үргэлжилдэг болохын тогтоосон байна. Хэрэв наран дээрх тэсрэлт титмийн нүх орчим гарвал соронзон шуурганы хүч ч мөн нэлээн дөнгүүр байдаг аж.

Титмийн нүх нь байж л байдаг үзэгдэл биш. Гэнэт гарч ирнэ, бас гэнэт алга болдог. Бид зөвхөн энэ үзэгдлийг ажиглахаас одоогоор урьдчилан таамаглаж хүчрэхгүй л байна.

Хятадын эрдэмтэд дууны долгион эдгээр нүхээр гарахдаа хэлбэрээ өөрчилж буйг ажиглажээ. Ингэхдээ эдгээр долгион яг л лазерын туяа мэт болж хувиран, бүх хүчээ хуримтлуулан алсыг зорьж байж. Энэ л долгион аюулт бөөмс буюу плазмыг тээн авч одно. Энэ л бөөмс Дэлхий дээр соронзон шуурга дэгдээдэг байна. Эрдэмтэд энэхүү үзэгдлийн дижитал загварчлалыг гаргасны үндсэн дээр боломжтой болохыг нь баталжээ.

Тэгэхээр дууны долгион титмийн нүхтэй хосолж, Дэлхий дээр аймшигтай соронзон шуурга дэгдээдэг болж таарч байна. Мэдээж хэрэг ингэхийн тулд манай гараг тохиромжтой /бидний хувьд тохиромжгүй/ өнцгөөр байрласан байх ёстой.

Тавдугаар сарын 10-11-нд ч тэрхүү “линз”-ний оролцоо байсан байж таарна. Тэр яг л “гэсгээлийн нүд” адил Дэлхий рүү ширтэж байсан байх.

Хувийн асуудал байхгүй

Энэхүү нээлт нь асар их ач холбогдолтой. Нэгт, соронзон шуурганы олон нууц нэгээр багасав.

Нар өөрөө өөрийнхөө энергийг тохируулдаг болж таарлаа.

Хоёрт, нэгэнт нар ингэж чадаж байгаа юм бол бусад од ч мөн адил гэсэн үг. Өөрөөр хэлбэл бусад оддоос ижил төрлийн туяа хайх нь зүйтэй гэсэн үг.

Үнэхээр байгаль ямар гайхалтай гэдгийн бас нэг нотолгоо. Зарим гүн ухаантан, физикчдийг дэвшүүлсэн бидний өдрийн од ухамсартай гэсэн онол өөрийн эрхгүй санаанд орно. Тэр Дэлхийг гэсгээхийг хүсэх л төдийд боломжгүй гэх зүйлгүй аж.

Наранд бидний эсрэг сэдсэн зүйл одоогоор ажиглагдахгүй л байна. Учир нь тавдугаар сарын 10-11-нд асар хүчтэй соронзон шуурга дэгдээсэн аюулт толбонууд нарны эсрэг талд гарсан. Энэ удаад сансар огторгуй руу аймшигт энергиэ цацсаар. Тэр энерги нь биднийг тойрон гарч байгаа. Бидэнд зориулж хэмнэж байгаа ч юм биш. Энд ямар ч хувийн асуудал байхгүй. Наран дээр толбо байгаа цагт тэсрэлт гарсаар л байна. Тэсрэлт болж байгаа цагт плазмын урсгал үүссээр байна. Зөвхөн Дэлхийд төдийгүй бусад гарагууд, сансар огторгуйн хоосон уудамд зориулагдсан энерги.

 

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Аялуун(202.126.89.221) 2024 оны 06 сарын 02

Библи дээр байдаг. Бүх одод дуулдаг. Дуу авиа гардаг гэж. Энэ дэлхийн төгсгөл эцсийн өдрүүд айсуй . Галаар юүлэгдэнэ гэсэн үг байдаг. БУРХАНЫ ХҮҮ Есүст итгээрэй. Там уу диваажинд очихыг бидний энэ амьдрал болон Есүст итгэх итгэл дуулгавартай үр жимстэй амьдарснаар дүгнэгдэнэ

0  |  0
Лувсанцэрэн Отгонтөгс(59.153.113.103) 2024 оны 06 сарын 03

Сонирхолтой мэдээлэл байна. Орчуулга сайн , ойлгомжтой байлаа.\n\n

1  |  0
Зочин(66.181.189.23) 2024 оны 06 сарын 03

Орчуулгийг шүүмжлэх хэрэггүй муу хэлсэн хэлээгүй манай дэлхийг хоромхон зуур устгах Аугаа их хүч бидний толгойд ойрхон байна гээд ойлогочих илүү юм хэрэггүй

3  |  0
Зочин (202.126.90.211) 2024 оны 06 сарын 02

Зүгээр уншаад ойлгож чадахгүй яасан шүүмжилдэг юм бэ \nМаш сонирхолтой бичвэр байна \nУхаантай улсууд минь та нар өөрсдөө юм орчуулж бичээч \nЯмар ч юм уншсан шүүмжлэж баалж байх чинь өвчин шүү

4  |  1
Эбээ(66.181.161.117) 2024 оны 06 сарын 03

Сонирхож уншлаа.

4  |  0
б(103.168.34.95) 2024 оны 06 сарын 02

nice мэдээлэл бна

0  |  1
Уншигч(202.126.90.186) 2024 оны 06 сарын 04

СОНИРХОЛТОЙ ОРЧУУЛАГЧИД ТУРШЛАГА ДУТАЖ БАЙНА НЭГ БОЛ МОНГОЛ ХЭЛЭЭ МУУ МЭДДЭГ

0  |  3
Вандан Олхон(202.126.90.223) 2024 оны 06 сарын 03

Надад маш ойлгомжтой уншихад урамтай байлаа!

5  |  1
Бадамдорж(66.181.161.183) 2024 оны 06 сарын 01

Өөрсдөө бичиж чадаагүй байж худлаа ухаантан болох гээд гонгиноцгоох юм

4  |  0
Иргэн(202.55.188.39) 2024 оны 06 сарын 02

За яахав дээ. Орчуулга нь тийймхэн бсан хэдий ч сонирхолтой мэдээлэл олж тавьсанд баярлалаа. Дахин2 тайлбарлаж нуршуу бгаа нь энэ талаар мэдлэг сайнгүй хүмүүст зүгээр ч юм уу.Ямар ч бсан нарны нууцыг тайлсаар бгаа юм бна. Орчлон хорвоо амьтай, бас хоорондоо уялдаа холбоотой гэдэг нь үнэн бх нь. Хүүхдүүд багадаа одон орон судлаач бно гэж ярьдаг. Үүнд бас учир бгаа. Магадгүй биднийг судлаасай, мэдээсэй гэж хүсдэг ч юм билүү. Бас хүн төрөлхтөн өөрсдийнхөө үйлдлийг хянаасай гэж анхааруулдаг ч юм билүү. Цаашдаа гэрэлт нарныхаа талаар илүү ихийг нээж мэдэх бх даа.

5  |  0
Зочин (66.181.178.122) 2024 оны 06 сарын 01

Олигтойхон орчуулж чадахаар хүн ажилд ав л даа. Орчуулж байгаан бол жаахан найруулаад орчуулмаар байнаа google translate ашигласан юмуу. Мөн их нуршуу юм бэ? Товч бөгөөд тодорхой бич. Дараагийн удаа нийтлэл бичихдээ анхаараарай гэж хүсье ээ. Ажлын амжилт хүсье.

1  |  1
Nurshuu ym be(103.168.34.50) 2024 оны 05 сарын 30

Google tranalate hiiged oruula shaatsin bishu

0  |  0
зочин(203.217.139.240) 2024 оны 05 сарын 30

Сонин сайхан мэдээлэл байна. Сайн орчуулагчтай болох хэрэгтэй юм бна даа.

1  |  0
Иргэн хүн(202.55.188.98) 2024 оны 05 сарын 30

Ямар урт вэ товч тодорхой биччихээч ээ!?\n

2  |  0
иргэн(202.9.46.13) 2024 оны 05 сарын 30

ямар муу орчуулга вэ

1  |  0
Зочин(202.9.40.137) 2024 оны 05 сарын 31

Хүн төрлөхтөнд гэсгээгдэх их нүгэл буй даа

4  |  1
зочин(103.212.162.230) 2024 оны 05 сарын 30

Их нуршуу нэг бичсэнээ дахин давтаж бичээд орчуулсан юмуу эсвэл өөрөө ойлгоогүй юмаа тайлбарласан юмуу?

6  |  2
Top