Манай гараг дээр энэ сарын 23-аас эхлэн хүчтэй соронзон шуурга болж байна. Сүүлийн 24 цагт соронзон шуурганы түвшин G4-т хүрчээ. Соронзон шуурганы хүчийг таван шаталбарт G5 хэмжүүрээр хэмждэг байна.
Үүний улмаас дэлхий дээр харилцаа холбоо, эрчим хүчний системийн дохиоллын системд ноцтой алдаа гарах эрсдэл нэмэгддэг байна. Сансар дахь аппаратуудад чиглэл, байршлын тохируулга хийх шаардлага гардаг байна.
Түүнчлэн, соронзон шуурганы үеэр туйлын туяа ажиглагдах нь нэмэгддэг байна. G4 түвшний соронзон шуурганы үеэр дунд өргөрөгт туйлын туяа харагддаг байна. Соронзон шуурга нь наран дээр хүчтэй дэлбэрэлт болсны улмаас дэлхийн соронзон оронд өөрчлөлт гарч, үүсдэг байна.
Энэхүү үзэгдэл зүрх, судасны системийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг болох нь судалгаагаар тогтоогджээ. Шинэ Зеланд, Австрали, Их Британи, Франц зэрэг улсад явуулсан судалгаанаас үзвэл, хүчтэй соронзон шуурганы үеэр тархинд цус харвах эрсдэл 19 хувиар нэмэгддэг байна. Мөн зүрх хаагдах зэрэг зүрх судасны өвчнөөс үүдэлтэй нас баралт нэмэгддэг байна.
Сэтгэгдэл ( 1 )
Хэл найруулга гэж авах юум байхгүй байна байна гээд яасан ч олон давтдаг юум нийлмэл өгүүлбэр болгоод аятайхан хэл найруулгатай юум нийтэлж болмоор доо