Гал түймэр, гамшиг осол, гэмт хэрэг, эмнэлгийн түргэн тусламжийн дуудлага өгч байгаа иргэн дүрстэй дуудлага хийж нөхцөл байдлаа бодитоор харуулан тусламж, үйлчилгээ авах боломжтой боллоо.
Гар утасны камерын дүрсийг мэдээлэл хүлээн авагч харах техникийн нөхцөлийг Мэдээлэл, шуурхай удирдлагын төв бүрдүүлэн, нууцлал аюулгүй байдлын тохиргоог гүйцэтгэж үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна.
Энэхүү үйлчилгээг нэвтрүүлж эхэлснээс хойш 101/105, 102, 103 тусгай дугаарт хандсан 131 иргэнтэй видео дуудлагаар холбогдож шуурхай тусламжийг үзүүллээ.
Тухайлбал, гал түймрийн дуудлага өгсөн иргэнтэй өөрийнх нь зөвшөөрлийг үндэслэн видео дуудлага хийж, Гал унтраах анги очихоос өмнөх хугацаанд ямар арга хэмжээ авах, галын тархалтыг хэрхэн зогсоож болох зэрэг зөвлөгөөг мэргэжлийн байгууллагаас өгөх юм. Ингэснээр дуудлага хүлээх хугацаандаа айдас, сандралаа дарж, зөв үйлдэл хийснээр эрсдэлийг бууруулах, хаяг байршлаа мэдэхгүй байгаа иргэдэд туслах зэрэг ач холбогдолтойг албаныхан онцоллоо.
Дүрст дуудлага хийхдээ гар утсанд холбоос хаяг явуулах бөгөөд тухайн линк дээр дарж дуудлагыг авна. Тиймээс дуудлага өгч байгаа хүн интернэтэд холбогдсон ухаалаг утастай байх шаардлагатай.
Сэтгэгдэл ( 0 )