Пентагон: 2021 онд 500 гаруй цэрэг амиа хорлосон

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 21

2021 онд нийт 519 америк цэрэг амиа хорлосон тухай АНУ-ын Батлан хамгаалах яам мэдээлжээ.

Пентагоны тайлангаас үзвэл, нийт амиа хорлосон цэргүүдийн 93 хувь нь 20-24 насны цагаан арьстнууд байжээ. 2011-ээс 2021 оны хооронд арми дахь амиа хорлолт нэмэгдсэн байна. 2015 оноос хойш нийт 3.4 мянган цэрэг өөрийгөө егүүтгэсэн нь Афганистанд 20 жил үргэлжилсэн цэргийн ажиллагаанд амиа алдсан цэргүүдийн тооноос нэг мянгаар давж байна. Афганистанд нийт 2.5 мянган америк цэрэг амиа алджээ. 2022 он гарснаас хойш АНУ-ын армид нийт 72 цэрэг амиа хорлосон тохиолдол бүртгэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top