Өчигдөр буюу нэгдүгээр сарын 5-ны өдөр яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдэж ирсэн эмэгтэй нас барсан байна.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд оршин суух хаягтай 47 настай эмэгтэй Гэмтэл согог судлалын үндэсний төвд түргэнээр хүргэгдэж ирээд нас баржээ. Энэхүү хэрэгт албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, талийгаачийг түүний төрсөн хүү болох 24 настай Г гэгч нь согтуурсан үедээ зодож, хүнд гэмтэл учруулсан болох нь тогтооджээ. Улмаар талийгаач ухаангүй байсаар эмнэлэгт амьсгал хураасан байна.
Түүнчлэн хэрэг гарах үед талийгаач мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх ба ээж, хүү хоёр маргалдсаны улмаас дээрх хэрэг гарсан гэж үзэж байгаа ажээ. Одоогоор сэжигтэн этгээдийг саатуулж, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Сэтгэгдэл ( 10 )
Ehiigee alna gedeg unheer zerleg asuudal ene bol baij bolomgui ih nugel
Энж 90ээд оныхон чинь яацарцан зэрлэг зомби шиг болчихсон хүүрнүүд байдын бэ. Дандаа л ийм хэрэг дуулдахын.
Үр могойг цаазал. Хүзүүгүй Тарвагадоржийн буянаар иймэрхүү хүүрнүүдийг улс татвар төлөгчдийн мөнгөөр насаар нь тэжээж байгаашдээ.
ээж нь архи уугаагүй бол байдал хурцдахгүй байх боломж байсан
Алуурчдын орон.
тэртээх 24 жилийн өмнө хүүгээ тэврээд бүүвэйлээд, нойргүй ядарж, эрхлүүлж суухдаа хүүгийнхээ гарт үрэгдэнэ гэж яаж санах билээ.
Ямар хэцүү болсон хорвооо вэ? Хүнийг хайрлах сэтгэл алга болжээ.
eh burchan min
Цаазал.
Цаазын ялыг сэргээх хэрэгтэй.