БУУДЛАГА: Ц.Анударь “Токио 2020” олимпийн анхны эрхийг авлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 04 сарын 24

БНХАУ-ын Бээжин хотод энэ өдрүүдэд болж буй Дэлхийн цомын аварга шалгаруулах цуврал тэмцээн болж байна. Тэмцээний хийн гар бууны дасгалд онч сорьсон, спортын мастер Ц.Анударь 578 оноогоор Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэхийн сацуу ОУХМ цолны болзол хангаж, "ТОКИО-2020" олимпийн наадмын Монголын тамирчдын анхны эрхийг авчирлаа.

Монголын буудлага спортын шигшээ багийн тамирчин Цолмонбаатарын Анударь хийн гар бууны 10 метрийн дасгалд тавдугаар байрт бичигдсэнээр ийн олимпийн эрх хангаж байна.  Түүний өмнө 1-4-р байр эзэлсэн тамирчид өмнөх тэмцээнүүдээс олимпийн эрхээ авсан байсан учир манай тамирчинд давуу байдал бий болж, эрх олголоо.

БНХАУ-ын Бээжин хотод болж буй Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top