БНХАУ-ын нийслэл Бээжин хотод дөрөвдүгээр сарын 20-29-ний өдрүүдэд Дэлхийн цомын цуврал тэмцээн үргэлжилж байна.
Монголын буудлага спортын тамирчдын “Токио 2020” олимпийн наадмын хоёр дахь эрхийг эрэгтэй гар бууны төрлийн 10 метрийн дасгалд өрсөлдсөн ОУХМ Энхтайваны Даваахүү авчирлаа. Тэрбээр өнөөдөр /2019.04.27/ болсон хийн гар бууны эрэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд 177.9 оноогоор 5-р байрт шалгарч, олимпийн наадмын эрхээ авлаа.
Гурав хоногийн өмнө мөн тус тэмцээний хийн гар бууны дасгалд онч сорьсон, спортын мастер Ц.Анударь 578 оноогоор Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэхийн сацуу ОУХМ цолны болзол хангаж, "ТОКИО-2020" олимпийн наадмын Монголын тамирчдын анхны эрхийг авчирсан билээ.
Э.Даваахүүгийн хувьд буудлага спортоор 2008 оноос хойш тасралтгүй 11 жил хичээллэж байгаа тамирчин юм.
Сэтгэгдэл ( 0 )