МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2019.04.24/ Төрийн ордонд хуралдаж, намынхаа Бага хурлыг ирэх даваа гарагт /2019.04.29/ хуралдуулахаар товлолоо.
МАН-ын Бага хурлын гол сэдэв Хэнтий аймгийн нөхөн сонгууль байх бололтой. Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа 2019 оны зургадугаар сарын 30-ны өдөр болох бөгөөд 42 дугаар тойрогт Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн сумын 12 мянган сонгогч багтаж байгаа юм.
42 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотойгоор улсын төсвөөс 287 сая 614 мянга 335 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлээд байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )