МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд эхэлж байна.
Энэ үеэр Нийслэлийн МАН-ын хорооны дарга, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатараас тодруулга авахад “Нэр дэвшигчдийн тухайд нэгдүгээрт, мэргэшсэн салбарын мэргэжилтэн байх, хоёрдугаарт, насны шалгуур, авлига албан тушаалын асуудалд холбогдоогүй байх зэрэг шалгуурыг харж, бодлогын нэр дэвшилт хийгдэх байх. Тойргуудад нэр дэвших тухайд, нэгдүгээрт тойрог, орон нутагтаа танигдсан, инженерүүд, хуульчид, эдийн засагч зэрэг хүмүүсийг нэр дэвшүүлнэ” гэлээ.
Тэрбээр өөрөө УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэж ярьж байснаа дахин батлан хэлж “Сонгинохайрхан дүүрэг таван мандаттай. Би тус дүүргээс хоёр удаа УИХ-д сонгогдож байсан. Би нэр дэвшихгүй. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан засаг даргын мөрийн хөтөлбөрөө цаашид хэрэгжүүлнэ. Цаашид орон нутгийн сонгуульд дэвших эсэхээ шийднэ” гэсэн юм.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түүнийг Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшинэ гэсэн мэдээлэл гарч байгаа талаар “Би нэр дэвшихгүй гэж ярьж байсан. Тэр хэвээрээ байгаа” гэв.
Ийнхүү анх удаагаа 126 гишүүн бүхий МАН-ын Бага хурал эхэлж байна. Бага хурлаар 78 тойрогт 48 жагсаалтад нэр дэвшигчдийг тодруулах юм.
ШУУД ҮЗЭХ:
Сэтгэгдэл ( 2 )
Нямбаа өөр том суудал горилж байгаа
Nyambaatar darga chingeltei batsumberelee ergej haraarai !!!! Ymr humuustei yu hgd yavaad bgag n sain nyagtlaarai