Тээврийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 512 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 345 зөрчлийг шалгажээ. Ослын улмаас нийслэлд 24 хүн бэртсэн байна. Нийт ослын 110-ыг даатгалын байгууллагаар шийдвэрлэжээ.
Онц ноцтой зам тээврийн ослоос дурдвал, өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 27-ны 17:30 цагт Хан-Уул дүүргийн нутаг, Сонсголонгийн гүүрний замд "Sinotruk" маркын автомашины жолооч "H.Starex", "T.Pruis", "T.Ractis" зэрэг маркын 5 автомашинтай мөргөлдөж, жолооч, зорчигч нарын 7 хүн гэмтжээ.
Мөн энэ сарын 28-ны 20:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нутаг, Телевизийн хуучин автобусны буудлын замд "Nissan Note" маркын автомашины жолооч нь 53 настай, 9 настай, 30 настай 3 хүнийг мөргөсөн зэрэг ослыг Тээврийн цагдаагийн алба шалгаж байна. Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 102 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцож ажилласан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )