Дэлхийн холын зайн гүйлтийн уламжлалт 6 ба 10 өдрийн Шри Чинмойн нэрэмжит Америкийн нээлттэй тэмцээн Нью-Йорк хотод дөрөвдүгээр сарын 22-ноос тавдугаар сарын 2-ны өдрүүдэд боллоо.
24 дэх удаагийн тэмцээнд нийт 27 орны 72 тамирчин оролцож, шилдгүүдээ тодруулсан бөгөөд Монгол Улсаас ОУХМ Б.Буджаргал, Ц.Түвшинжаргал нар 10 өдөр, ОУХМ Ш.Батсайхан, Ж.Энхбаатар нар зургаан өдрийн гүйлтэд амжилттай оролцсон байна.
Эрчүүдийн 10 өдрийн гүйлтийн ангилалд Дэлхийн гүйлтийн аварга, ОУХМ Б.Буджаргал 759 миль буюу 1221.8 км замыг туулж, нэгдүгээр байрт оржээ. Тэрбээр өнгөрсөн жилийн тэмцээнд 810 миль буюу 1300 км гүйсэн амжилтыг үзүүлж байсан юм. Харин зургаан өдрийн 50-59 насны эмэгтэй ангилалд Ж.Батчимэг 499.5 км замыг туулж нэгдүгээр байр, 60-69 насны эрэгтэй ангилалд ОУХМ Ш.Батсүх 486.7 км туулж хоёрдугаар байр эзэлжээ. Манай тамирчдаас Ц.Түвшинжаргал бэртлийн улмаас тэмцээнийг дундаас нь орхисон байна.
Энэхүү гүйлтийг нэрт тамирчин Шри Чинмой 1995 онд анх санаачилж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )