Өнгөрсөн ням гарагт /2019.07.07/ Испанийн Памплона хотод болсон бухтай гүйлтийн үеэр дор хаяж гурван хүн буханд мөргүүлж бэртжээ.
Бухтай гүйлтэд оролцохын тулд Испанийн Сан Фермин наадамд дэлхийн өнцөг булан бүрээс олон тооны аймшиггүй зоригтнууд цуглардаг билээ. Энэ сарын 06-ны өдөр эхэлж, бүтэн долоо хоног үргэлжлэх Сан Фермины наадмын үеэр хөгжмийн баяр, сүрт жагсаал, бухтай тулаан зэрэг олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулагддаг бөгөөд хамгийн сонирхолтой бөгөөд эрсдэлтэй арга хэмжээ нь бухтай гүйлт юм.
Энсьерро буюу бухтай гүйлтийн үеэр зургаан хүн бэртсэн бөгөөд гурван хүн буханд мөргүүлсний хоёр нь АНУ-ын иргэд байжээ. Олон зуун жилийн турш уламжлагдан ирсэн энэхүү онцгой арга хэмжээ найман хоногийн турш өглөө бүр болдог бөгөөд эрт дээр үед бухын сүргийг хотоос гаргаж, бухын тулааны талбар луу аваачих арга байжээ.
2018 онд гэхэд баяр наадмын эхний хоёр өдөрт есөн хүн гэмтэж, бэртэж байв.
Сэтгэгдэл ( 0 )