Монгол Улсын Гавьяат жүжигчин, "Шилдэг өнгө" продакшны захирал С.Өлзийхүү бол Монголын ард түмний хайртай жүжигчин. Тэрбээр өөрийн бие даасан "Миний ертөнц" тоглолтоо энэ сарын 10-нд хийхээр бэлтгэл ажлаа хангаад байна.
Түүний Монголын тайз, дэлгэцийн урлагт оруулсан хувь нэмэр маш их. Драмын театрт олон дэлхийн болоод Монголын олон сонгодог жүжигт дүр бүтээгээд зогсохгүй дэлгэцийн олон бүтээлд өөрийн дүрээ мөнхөлсөн. Тиймээс ч "Миний ертөнц" тоглолтоос үзэх зүйл их, хүлээлт өндөр байгаа юм. Ингээд Гавьяат жүжигчин С.Өлзийхүүгийн ертөнцөөр аялцгаая.
Сэтгэгдэл ( 3 )