Амьдралд утгагүй санагддаг зүйлс утга учрыг мэдрүүлдгээсээ олон. Амьдралын утга учрыг бид өөр өөр зүйлээс эрж хайдаг. Яруу найраг ч бас эрэл хайгуул. Тэгвэл эрж олсноо хэн хэрхэн илэрхийлж байна вэ?
Тэд дөнгөж 20 гарч яваа залуус ч шүлгүүдээс нь хэний ч олж хараагүй зүйлсийг мэдрэх болно. Гуниглуун, эр зоригтой, заримдаа мохоо хүчин мөхөс мэдэрмжүүд бол тэдний залуу насны дуулал юм. Магадгүй бүгд л ийн эхэлж байсан биз ээ.
Бид энэ булангаараа үе үеийн төлөөлөл болсон яруу найрагчдын шинэ шүлгүүдийг цувралаар нийтлэн хүргэх юм. Харин энэ удаа Монголын нэн шинэ үеийн утга зохиол, тэр дундаа постмодерн яруу найргийн өнгө төрхийг тодорхойлж яваа 5 залуугийн хамгийн сүүлд бичсэн, амь халуун шүлгүүдийг хүргэж байна.
Магадгүй та илүү ихийг уншихыг хүсвэл Т.Бямбасүрэнгийн "Үдэлт", Г.Барсболдын "Ялагдал", Э.Булганы "Үүр цайхын өмнө", Х.Доржпаламын "Хөхөлбөр туяат хавар" зэрэг анхны яруу найргийн түүврийг нь уншаад үзээрэй.
Сэтгэгдэл ( 2 )
Шүлэг бичдэг залуус ямар хөөрхийлөлтэй байна аа, яана аа. Нэгэн хэвийн. Их л бага уншиж байна даа янз нь. ОЛигтой шүлэг нэг ч алга. Сорри
Бямбасүрэнгийн шүлэг үнэхээр сэтгэлд ямар нэгийг мэдрүүлдэг увдистай шүү