Одоогоос таван жилийн өмнөх энэ өдөр буюу 2014 оны тавдугаар сарын 7-ны өдөр насанд хүрээгүй охидын амь насыг онц хэрцгийгээр хөнөөж, толгойг нь тасалж, овооны дор булсан аймшигт хэрэг гарч, нийгмийг цочирдуулж байв. Улмаар иргэн И-г хоёр хүний амь насыг онц хэрцгий аргаар хөнөөсөн гэм буруутайд тооцож, 25 жилийн хорих ял оноосноор дээрх хэргийг хаасан билээ. Ийнхүү гэмт хэрэгтэнд ял оноосноор уг хэргийг шийдвэрлэгдсэн гэдэг ч хохирогчдын ар гэрийнхэн өнөөг хүртэл жинхэнэ зохион байгуулагч, хэрэгтэн сул чөлөөтэй явж байгаа гэх гомдол тээсээр байна. Энэ талаар талийгаач охин Б-гийн ээж С.Сувдмаа анх удаа хэвлэлд дэлгэрэнгүй ярилцлага өглөө.
МИНИЙ ОХИНЫГ ХӨДӨӨНӨӨС ИРСЭН БИЕЭ ҮНЭЛЭГЧ БАЙСАН ГЭЖ ХУДАЛ МЭДЭЭЛЖ БАЙСАН
-Хэрэг гарснаас хойш 5 жил өнгөрч байна. Тухайн үед хэргийн талаар хэвлэл мэдээллээр үнэн худал мэдэгдэхгүй олон мэдээлэл цацагдаж байлаа. Гэвч хохирогчдын ар гэрээс өнөөг хүртэл ямар нэг мэдэгдэл хийж байсангүй?
-Ийм аймшигтай хэрэг өмнө нь та бид сонсож байгаагүй. Өнөөдөр ч энэ хэргийн талаар сонссон хүн бүхний сэтгэл сэрдхийдэг байх. Хэрэг гараад хэдий таван жил өнгөрч байгаа ч хохирогч нарын ар гэрийнхэн болон алуурчин гэгдээд шоронд орсон залуугийн ар гэрийнхэн хүртэл одоо ч гомдолтой явдаг. Тухайн үед бид нар олон нийтэд цацагдсан, ерөнхийлөгчид хүртэл мэдэгдсэн ийм хэргийг үнэн зөвөөр шийдэгдэнэ гэж итгэж хүлээж байсан. Гэтэл монгол ёсны дагуу талийгаачийнхаа буян номыг нь хийж байх хойгуур хэргийг бүр огт өөр тийш нь эргүүлээд бараг шийдчихсэн байсан. Нэгэнт цаагуураа ингээд шийдэгдчихсэн хэргийг давж заалдаад ч нэмэр болоогүй. Мөрдөн байцаагч, хууль, шүүхийнхэн нь надад “Та одоо хичнээн зүтгээд ч нэмэргүй” гэж хэлсэн. Ялтан, хохирогч нарын ар гэрийнхэн амьдралын боломж муутай учраас бүр ч боломж байхгүй юм билээ. Тиймээс жинхэнэ алуурчин нь сул чөлөөтэй явж байгаа гэдгийг, тэр хүнээс болгоомжлуулахыг зорьж ярилцлага өгөхөөр шийдсэн юм.
-Тухайн үед талийгаачийг найзтайгаа хамт, хоёр залуутай шоудаж яваад амиа алдсан гэж мэдээлж байсан. Олон нийт ч гэсэн тийм бодолтой байдаг байх. Тиймээс хэрэг гарсан өдөр юу болсон талаар тодруулахгүй юу?
-Тийм ээ. Миний охиныг архи дарс ууж идэж яваад алуулсан. Хөдөөнөөс ирсэн биеэ үнэлэгч байсан гэх мэтээр бичиж байсан. Хамгийн сүүлд орсон газрынх нь бичлэгээс зураг болгож аваад олон нийтэд хүртэл цацаж байсан. Гэхдээ энэ бүх мэдээлэл худал. Би тэр өдөр охинтойгоо хамт эгчийндээ оччихоод харьж явахад хамт нас барсан Х гэдэг найз нь тасралтгүй утасдаж, нэг залуу байнга мессеж бичиж байсан. Охинтой маань ярихдаа “Сансарт байна хүрээд ир” гэхэд миний охин үгүй гэж хэлсэн. Гэтэл бид хоёрыг гэрийнхээ ойролцоо ирэх үед найз охин нь буудал дээр ирчихсэн байна гэхээр нь, би охиндоо “Тийм холоос хүрээд ирсэн юм бол гялс уулзчихаад ир, замаараа дэлгүүр ороод дүүдээ шүдний сойз аваарай” гэж захиад явуулсан. Гэтэл удаад байхаар нь би залгатал “Доод талын чикений газраас гарч байнаа. Одоо гүйгээд орлоо” гэж хэлсэн. Ингээд л миний санаа амарсан. Охин маань тэр газрын чикенд их дуртай байсан. Тэрнийгээ идчихээд л ирнэ биз гэж бодсон. Гэртээ авсан тортой зүйлсээ бариад тэр хаачив л гэж бодоод унтчихсан байсан. Сэрэхэд шөнө болсон охин минь ирээгүй. Ингээд утас руу нь залгахад унтарчихсан болохоор нь санаа зовж эхэлсэн. Гэтэл хоёр хоногийн дараа цагдаагийн газраас над руу залгаад ирж уулз гэхэд нь би очоод нас барсныг нь мэдсэн. /уйлав.сурв/. Гэхдээ би тийм зэрлэгээр нас барсныг мэдээгүй. Сэтгэл санаа маш хэцүү байсан болохоор гэрийнхэн маань надад хэлээгүй юм билээ. Цогцосыг нь цуглуулах гэж нилээд удсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарах хүртэл 10 хоног болж байгаа юм. Тэр үед охиноо харахад үнэхээр нүд хальтрам аймшигтай байсан.
-Талийгаач охидтой хамт хоёр залуу байсан. Гэтэл яагаад нэг хүнийг энэ хэрэгт яллах болсон юм бол? Шүүх хурлын тэмдэглэлд И-г яллахдаа хамт байсан З гэгчээс гэрчийн мэдүүлэг ч аваагүй байсан нь ямар учиртай вэ?
-Тэр орой талийгаач нартай хамт яллагдагч Идэрзаяагаас гадна уулзалт зохион байгуулсан, мөнгө тооцоог нь хийж явсан Золбоо гэдэг машины ченж залуу хамт байсан. Одоо хэргийг ганцаараа хүлээчихээд байгаа Идэрзаяа шүүхийн мэдүүлэгтээ “Тэр өдөр гэртээ байшингаа бариад байж байтал Золбоо утасдаад гараад ир 2 охинтой уулзая, мөнгө байна гэсэн. Би үгүй ээ гэсэн. Гэтэл өмнө нь би найз охины хонхны баяр болох гэж байгаа машин хэрэгтэй гэж ярьж байсныг минь хэлээд машин зохицуулж өгнө. Чи өнөөдөр л хамт бай гэж хэлээд намайг ирж авсан. Үнэндээ би тэр охидуудыг алаагүй. Хэрэг гарсны дараа мөрдөнд байхад Золбоо надад хэлэхдээ, эхлээд би гарах хэрэгтэй байна. Дараа нь чамайг гаргана гэж хэлээд гарсан. Гэвч намайг мөрдөн байцаагч дарамталсаар байгаад хэрэг үйлдсэн болгосон. Би энэ мэдүүлгийг өгөх их хүнд байна. Ар гэртээ санаа зовж байна” гэсэн байдаг юм. Энэ ял авчихсан залуугийн эгч нь хүртэл хийгээгүй хэргээ өөрөө үүрэх гээд байна гээд надтай уулзаж байсан. Биднийг буяны ажилтай байх хойгуур л ердөөсөө тэр мөрдөнгөөсөө долоо ч хонолгүй суллагдаад, гэрч ч биш хохирогч ч биш, алуурчин ч биш болчихсон сууж байгаа юм.
Хэрэг гарсан “Хар хошуу” гэдэг газар нь Золбоогийн гэрийн цаахна талд байдаг. Одоо ял авчихсан Идэрзаяа бол Золбоогийн гэрийг ч мэддэггүй хүн яаж тэр овоог хүртэл мэдэж тэнд цогцосыг нууя гэж санах билээ. Өөрөө ч тэрнийгээ мэдүүлсэн байдаг юм билээ. Тэглээ ч миний охин 170 гаруй см өндөр том биетэй. Хэрвээ Идэрзаяа ганцаараа байгаад овоо руу охиныг минь чирж гаргаж байхад, хамт явсан талийгаач зугтаад ядаж амьд үлдэж болох л байсан. Хоёрын хоёр хүнийг нэг хүн хэзээ ч алж чадахгүй. Нэгнийг нь алчихаад уул өөд чирж байхад нөгөөх нь тусламж дуудаад зугтаж болох байсан. Гэтэл тэгээгүй. Дээшээ нэгнийг нь чирж байхад дагаж гараад тэндээ алуулсан байгаа нь нэг хүн хийсэн гэхэд маш эргэлзээтэй зүйл.
-Яллагдагчийн мэдүүлэгт мөрдөн байцаагчийн дарамт шахалтад орсон гэлээ. Хэргийг аль цагдаагийн хэсэгт шалгаж байсан юм бэ?
-Анх онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газарт байсан. Хохирогч нарыг тогтоосны дараа харьяаллаараа Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст Ганбаатар гэж мөрдөгчид очсон. Тэр мөрдөгчид ч гэсэн би маш их эргэлзэж байгаа. Монгол хүн байна даа, ийм зэрлэгээр алуулсан хүнээ гаргах гээд буяны ажил хийж яваа хүмүүсийн араар жинхэнэ хэрэгтэнг гаргаад, гэмгүй шахуу амьтныг нарсанд хатаахаар хамаг юмыг хийсэн байгаа юм. Биднийг юу юу ч мэдээгүй байхад, хэвлэл мэдээллээр толгойг нь тасалсан гэмт хэрэг илрүүллээ гээд л шуугиж эхэлсэн. Үнэндээ толгойг нь алуурчин таслаагүй, шувуу нохой л тасалсан юм билээ. Гэтэл онц ноцтой хэрэг илрүүлсэн гэдгээр байцаагч нь дээшээ дэвшсэн сураг сонсогдож байсан. Үнэндээ энэ улсын хуулийн байгууллагын өмнө мөнгөгүй хүн хүчин мөхөс гэдгийг л мэдэж байна.
ЖИНХЭНЭ АЛУУРЧИН НЬ СУЛ ЧӨЛӨӨТЭЙ ЯВАА НЬ АЙДАС ТӨРҮҮЛДЭГ
-Толгойг нь таслаагүй гэхээр олон нийтэд цагдаагийн байгууллагаас худал мэдээлэл тараасан гэсэн үг үү?
-Шүүх шинжилгээний дүгнэлт нь тэгж гарсан байгаа юм. Нас барсны дараа толгойг нь мохоо иртэй зүйлээр тасалсан гэж. Гэхдээ тэгж их яарч байсан алуурчид тэр хутга хаанаас гаргаж толгойг нь таслах вэ. Малын хүзүүг хүртэл үечилж салгадаг шүү дээ. Тэгэхээр олон нийтэд сенсаци үүсгэх гэж л ингэсэн гэж бодож байгаа.
-Цогцоснуудыг цагдаа нар анх олсон байдаг уу?
-Шар хадны нэг малчин эмгэн малаа дурандах гэж овоон дээр гараад хүний үс олж харсан гэсэн. Тэгээд хүүхдүүдээ явуулаад тэнд нэг юм байна, үзээд ир гэж явуулаад анх цагдаад мэдэгдсэн юм билээ. Алуурчид яарсандаа болоод цогцоснуудыг булсан байсан ч миний охин их өндөр, толгой хэсэг нь ил гарч үлдээд нохой шувуунд сэглүүлсэн байгаа юм.
-Сэжигтнүүдийг хотоос гарсан байхад баривчилсан гэж мэдээлж байсан?
-Тийм ээ. Хамгийн аймшигтай нь тэд хүн алчихаад гэртээ орж унтацгаагаад, маргааш нь эмнэлэг хүртэл орж эхо-д харуулсан байгаа юм. Тэгээд хотоос гараад Дарханы нэг зочид буудалд хоёр охинтой байхад нь баривчилсан байсан. Тэр хамт байсан охидууд бол азтай. Яаж алуулчихаагүй юм гэж бодсон.
-Таны жинхэнэ хэрэгтэн гэж сэжиглэж байгаа З-ийн талаар мэдээлэл өгөхгүй юу? Өөрөө цагдаагийн газарт мэдүүлэг тайлбар өгсөн байдаг уу?
-Дарханаас баривчилж ирээд тэр хоёрыг мөрдөнд хорьсон байна лээ. Тэр үедээ 4-лээ хамт тэдний гэрийн ойролцоо ирсэн боловч талийгаач нар болон Идэрзаяа явлаа гээд явсан би хэргийн талаар юу ч мэдэхгүй гэж хэлээд, улсдаа тэргүүлдэг эрэгтэй эмэгтэй хоёр өмгөөлөгч хөлсөлж авсан байсан. Тэгээд өмгөөлөгч нар нь “Золбоо тэр өдөр гэртээ унтаж байсан. Хоёр дүү нь гэрчилж байгаа” гэсэн шалтгаанаар хэрэгт хамааралгүй болгочихсон. Харин Идэрзаяа нь “би ганцаараа хийгээгүй. Хүн алаагүй гэдэг”. Золбоо гэдэг залуу машины ченж хийдэг их л мөнгөтэй хүн гэсэн. Одоо Солонгос явчихсан гэж дуулсан.
Нэгэнт л хүн алаад үзчихсэн, хэргээс мултраад үлдчихсэн хүн дахиад хэн нэгнийг алчихсан, алж болохыг хэн ч үгүйсгэхгүй шүү дээ.
-Одоо ял авчихаад байгаа И гэгч нь хоригдсон хэвээр байгаа юу? Энэ талаар мэдээлэл танд бий юу?
-Шүүхээс авсан 25 жилийнхээ таван жилийг Мухар соёотын гянданд өнгөрөөж байгаа. Би хоёр охины толгой тасалж алсан хүн чинь байна гэх мэтээр өөрийгөө ярьдаг гэж танилаасаа дуулсан. Хэдийгээр тэр хүн ял аваад эдэлж байгаа ч хамсаатан нь, хамтрагч нь, бүр гол алуурчин нь ч байж болох хүн сул чөлөөтэй явж байгаа нь айдас төрүүлдэг. Хэргийг мартуулж байгаад нэгнийгээ гаргаад авчих вий гэсэн хардлага ч байдаг. Энэ хэргийг нэгэнтээ дахин сэргээж жинхэнэ хэрэгтэнд хариуцлага тооцож чадахгүй боловч та бидэнтэй хамт энэ нийгэмд хэрцгий алуурчид мөр зэрэгцэн явж алхаж байгаа. Надад ирсэн шиг ийм гай зовлон өөр хүнд битгий тохиолдоосой гэж хүсч байна.
Сэтгэгдэл ( 14 )
Яаж ч бодсон архи уугаагүй тэр охиныг танихгүй тэр орчныг мэдэхгүй тийм хүн 2 хүнийг санаатайгаар алсан гэж буруутгагдаад одоо болтол сууж байгаа бхдаа амьд юм болвуу да Зоригын хэрэг шиг хилс бол яана даа үнэн зөвөөр ялгарч гэмгүй хүн бол суллаасай\n
Монгол улсын хууль хүччныхэн зөвхөн мөнгөөр л ажилаа хийдэг ах дүү муутай хүнийг хэрэгтэн болгож золиослоод шоронд хийнэ харин жинхэнэ алуурчин ял завшин гадаадад тайван амьдарч бна
Сайн төлөвлөггөө боловсруулаад яг адилхан аргаар тэр алуурчинг цааш харуул шүүх хууль нь тоодоггүй юм бол
Сайн төлөвлөггөө боловсруулаад яг адилхан аргаар тэр алуурчинг цааш харуул шүүх хууль нь тоодоггүй юм бол
“АШШ-д Алдар, Мөнх-Эрдэнэ, Оюунчимэг гэсэн шүүгчид МУ-ын 3-н иргэнийг хилсээр, эрүүдэн шүүх замаар хэрэг тулгасан. ДЗШШ-д Соёмбо-Эрдэнэ, Бат-Эрдэнэ, Батсайхан гэсэн 3-н шүүгч хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн. ХШШ-д Зоригт, Батцэрэн, Цогт, Хосбаяр, Эрдэнэбалсүрэн нар орсон. Энэ хүмүүсийг МУ-ын иргэдийг хэлмэгдүүлдэг шүүгч нар гэж ойлгож болно. Энэ шүүгч нарыг огцруулахаас шүүхийн шинэчлэл эхэлнэ. Ялангуяа УДШШ-ийн Зоригт, Батцэрэн, Цогт, Хосбаяр, Эрдэнэбалсүрэн нар бол Ц.Элбэгдоржийн томилсон хүмүүс. Б.Хурц гэдэг генералын гар хөл болж шударга бусын хонгилоор иргэдийг чирдэг шүүгч нар. Тиймээс -
Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. хугацаа. Санхүүгийн асуудалтай байгаа, та банкны хоригдож байгаа, Хэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол, Ипотекийн зээл. Бид хамгийн их хурдтай, найдвартай, хувь хүн, худалдаачдад жилд 2% -ийн зээл олгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359
хүнд хэрэг тулгаж хохироодог хэрэг 37 оноор дууссан байх ёстой шүү!!!!
хүнд хэрэг тулгаж хохироодог хэрэг 37 оноор дууссан байх ёстой шүү!!!!
Manai mongol erchuud ih l buruu yarih yumdaa. Tegeed odoo tolgoigoo tasduulahgui geed hun amitantai ch uulzaj bolohgui gertee suuj bhuu. Humuus uulzaj bolzoj bolno sh dee. Yaj iim aimaar sadist gemt heregten gej medehev dee. Huurhii ohid. Ter muuhai humuus ni amid yavj bhiim.
Aimaariimaaa
ohiduudaa gej ingej ywaad tolgoigoo aldaj bga ym daa ingej bicheed suuj bhad heden ohin end tend chihdvvleeed heniig ni ch medehgui hvnig dagaad buudal orj bga bol doo huurhii
аймшиг хэзээ хэрхэн дуусах вэ