Дундговийн прокурорын газар "Тамхигүй хамт олон" болжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 05 сарын 08

Дундговь аймгийн Прокурорын газрын хамт олон Тамхины хяналтын хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, прокурор, ажилтнуудын зүгээс эрүүл мэнддээ анхаарах, амьдралын буруу зуршилаас салах, тамхигүй хамт олон болох зорилгоор энэ оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн  тамхи татдаг прокурор, ажилтнууд тамхинаас татгалзаж, тамхины ишгүй-тамхигүй хамт олон болж чаджээ. Тамхийг оргүй хаяснаар уушиг цэвэршиж, цусанд агуулагдаг хүчилтөрөгч нэмэгдэж эхэлснээр илүү тайван амгалан унтаж амардаг, ямарваа ажлыг хийхэд амархан ядрахгүй, сульдах мэдрэмж арилж, учирч болзошгүй өвчлөлөөс сэргийлж болох үр дүнд хүрсэн байна хэмээн Дундговь аймгийн прокурорын газраас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hi(202.179.31.6) 2019 оны 07 сарын 19

arhidalt n yav gol n......

0  |  0
Top