Хүүхдийн хүчирхийллийн дийлэнх нь наймдугаар сард үйлдэгддэг

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 08

Улсын ерөнхий прокурорын газрын Сургалтын төвөөс 2012-2016 оны хороонд үйлдэгдсэн 18 насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх 730 гэмт хэргийн материалд суурь судалгаа хийжээ.

Судалгаагаар бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирогч болсон хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдсэн дүн гарсан ба нийт хохирогч хүүхдийн 92.1 хувь нь эмэгтэй байсан байна.

Шүүхээр эцэслэн шийдэгдсэн энэ төрлийн 250 хэрэгт судалгаа хийхэд хүчирхийлэл үйлдэгчдийн дийлэнх буюу 58.4 хувь нь 19-35 насныхан байсан бөгөөд тодорхой эрхэлсэн ажилгүй, амьжиргааны түвшнөөс доогуур орлоготой, өмнө нь гэр бүлдээ бие махбодь болон сэтгэл санааны дарамт учруулдаг байсан хүмүүс байжээ. Дээрх судалгаанд хохирогчдын дундаж нас 11 байсан аж.

Харин хүчирхийлэл голдуу наймдугаар сард үйлдэгддэг. Дулааны улирал эхлэх, сурагчдын амралтын үеэр энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгддэг бөгөөд хохирогчдын 85.2 хувьд таньж мэддэг хүмүүс нь хүч хэрэглэжээ. Харин хохирогч хүүхдүүдэд сэтгэл заслын эмчилгээ хангалттай хийгддэггүй орхигддог гэсэн дүн гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top