МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн оюутнууд өнөөдөр /2019.05.14/ "Улстөрчдийн гарын бэлэг" нэртэй сонирхол татсан үзэсгэлэн гаргалаа. МУИС-ийн хичээлийн II байранд гарч буй энэхүү үзэсгэлэн өнөө, маргааш 16:00 цаг хүртэл нийтийн хүртээл болох аж. Оюутнууд УИХ-ын гишүүдийн сонгогч, тойргийнхондоо өгч байсан аяга таваг, шанага, зурагт хуудас, гурил, будаа, гутал хувцас гээд олон зүйлсийг жишээ болгон авчирчээ. Үүнийг бид "Тойргоо услах" ч гэж ярьж, ойлгодог болсон нь харамсалтай.
Улстөрчид болоод сонгогчдод нэгийг бодогдуулсан үзэсгэлэнд дэлгэгдсэн "бүтээл"-үүдтэй танилц. Магадгүй, ийм зүйлс танай гэрт ч байж болох юм. Энэ бүхнийг дэлгэн тавьсны зорилго нь улстөрчид сонгогчдыг бэлэг сэлтээр худалдаж авдаггүй, хуурч мэхэлдэггүй болъё, сонгогчид ч мөн үүнийг үл ойшоодог болцгооё гэсэн агуулгатай болохыг ойлгож, эргэцүүлнэ биз ээ.
Сэтгэгдэл ( 6 )
Uchraliin tom ulaan sav aaviind 3 bna,aav, eej nagats ah geed.
ядуу ардыг ядуухан зүйлээр хуурахаа боль.хөгийн юмаа.
Hadagnuud chiher dutuu bnaa
Нөгөө 40L бетон нь хэн авчваа
Үнэхээр гутамшиг. үүнийг өглөө гарлаа мартлаа. Уулзъя гээд очвол май чи гэдэг биздээ.Зарим нь одоо би төрийн хүн болсон хамгаалалтанд орсон зүгээр цайшаа бай гэж хүртэл хэлсэн гэдэг шүү. Бурхан минь бүү сонго.МҮИС-ийн оюутнуудад талархаж байна.
инээдтэй юмаа